Манай улсын нийт хүн амын 49.1% нь эрчүүд байна.
Тэдний 69% нь хотод, 31% нь хөдөө амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Мөн хилийн чанадад 6 болон түүнээс дээш сараар оршин сууж байгаа 52 мянга гаруй эрэгтэй бий аж.
Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцэст 73 мянга гаруй хүүхэд мэндэлсний 51% нь эрэгтэй хүүхэд байна.
Харин 18-29 настай эрчүүдийн 17.1 хувь, 50-59 насны эрчүүдийн 86.3 хувь нь эх орныхоо хугацаат цэргийн албыг хаажээ.
Эрчүүдийн дундаж наслалт 67 байна.
2021 оны байдлаар нийт 586.8 мянган эрэгтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас хөдөө аж ахуйн салбарт 158.5 мянга буюу 27%, аж үйлдвэрлэл, барилгын салбарт 168 мянга буюу 28.6%, үйлчилгээний салбарт 260.4 мянга буюу 44.4% нь ажиллаж байна.
Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын дүнгээр 10 эрэгтэй тутмын 1 нь дээд боловсрол эзэмшиж байсан бол, 2020 оны дүнгээр 4 эрэгтэй тутмын 1 нь дээд боловсрол эзэмшсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.