СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг завшсан хүмүүсийг шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хөгжлийн банк, ЖДҮХС-гаас зээл авч зориулалт бусаар зарцуулсан дуулианы араас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан буюу өнөөгийн Хөдөө аж ахуйн дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.
Дээрх сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүй аж. Үүний улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг завшсан нөхцөл байдал бий болжээ. Гэхдээ .
Хэрэв хууль сахиулах байгууллагынхны мөрдөн шалгалтаар улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүд зээлээ төлөөгүй нь батлагдвал татвар төлөгчдийн мөнгийг мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд л хумсалж буй баримтыг тодотгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрөөс олгодог хөнгөлөлттэй зээл, тусламж, сангийн хөрөнгийг танил тал, эрх мэдлээрээ талцаж цөлмөдөг жишиг тогтсоныг бататгана гэсэн үг. Урьд нь ЖДҮХС, одоо Хөгжлийн банкны хэдэн тэрбумын чанаргүй зээлийн асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байхад Тариалан эрхлэлтийг дэмжих сан буюу ХААДС-гийн хэдэн зуун тэрбумаар тоологдох хохирол учруулсан асуудлыг хууль сахиулагчид удахгүй ил болгох нь. аж.
Улс төр бизнест нөлөө бүхий, мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд дараа нь ямар санг тонон дээрэмдэж бидний болон үр хүүхдийн минь ирээдүйг хохироосон гэх мэдээлэл цацагдахыг одоо таашгүй. Төрөөс олгодог үйлчилгээ нь иргэн, албан тушаалтанд тэгш хүрдэг, зээл, тусламж авсан бол буцаан төлчихдөг нийгмийг бид хэзээ үзэх юм бол доо.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.