СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-18

ӨНӨӨДӨР: МЗХ-оос төв талбайд “Open Mic” үйл ажиллагаа зохион байгуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.03.18/ өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

9:00 цагт:

“Blue Sky” зочид буудалд “Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье” Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалт үргэлжилнэ.

10:00 цагт:

УИХ-ын чуулган хуралдаж Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,  Тагнуулын байгууллагын тухай хуулиудыг хэлэлцэнэ. 

Төв шууданд олон нийтэд "e-Mongolia" системийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Утас: 94999598

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол олгоно.

11:00 цагт:

ТЦА-наас өөрийн байрандаа “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

Сүхбаатарын талбайд Монголын Залуучуудын холбооноос “Архидалтгүй баяр” аяны хүрээнд “Open Mic” үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 91916020

11:30 цагт 

"Монгол ньюс" мэдээллийн төвд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлэх ил захидлаа танилцуулна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.