СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-17

Ногоочдод олгох 100 мянган төгрөгийн урамшуулал нь цагаа олсон дэмжлэг юм

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Засгийн газраас Атрын IV аяны хүрээнд тухайн жилийн ургацаас хүнсний ногооны нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгох, 18:00- 06:00 цагийн хооронд хүлэмжийн цахилгааны хэрэглээний төлбөрөөс 100 хувь чөлөөлөх шийдвэр гарсан нь улсын хэмжээний төмс хүнсний ногооны 60 хувийг дангаараа хангаж буй Сэлэнгийн тариаланчдын хүсэн хүлээсэн шийдвэр боллоо.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: Хүнсний ногоочдыг энэ мэтчилэн дэмжээд өгвөл улсын хэмжээний хэрэгцээг бүрэн хангаж чадна

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: "Хүнсний ногоон дээр урамшуулал өгөхөөр болсонд баяртай байна. Дээрээс нь 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр болж байна гэдэг нь манай Сэлэнгэ аймагт гол тулгамдаж байгаа асуудлуудын нэг байсан юм. Улс орноо хүнсний ногоогоор бүрэн хангах боломж манай Сэлэнгэ аймагт бүрэн байгаа. Мөн дээрээс нь “Тэрбум мод” дээр Сэлэнгэ аймаг хангагч, нийлүүлэгч аймаг болохоо зарлаад сая чуулга уулзалтаа хийсэн. Бид энэ уулзалтынхаа дараа ХАА-н зөвлөгөөнөө Сэлэнгэ аймагтаа хийнэ. Ер нь цаашдаа  Ковидын нөхцөл байдал манай Сэлэнгэ аймаг болон Монгол Улсын хэмжээнд хүнсний ногоогоор дотоодоо хангах боломжтой гэдгийг харууллаа. Энэ дээр аймгийн ЗД-ын зүгээс болон ХАА, газар тариалан эрхлэгчидтэйгээ хамтарч энэ ажлыг эрчимтэйгээр зохион байгуулна гэж төлөвлөж байна" гэлээ.

Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр: Хүнсний ногоочдод 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсонд талархаж байгаа

Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр: "Монгол улсын засгийн газар дотооддоо хүнсний ногооныхоо хэрэгцээг хангах тал дээр анхаарч Хүнсний ногоочдод 100 000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон. Мөн тодорхой нэр төрлийн хүнсний ногооны үрийг 80 хувь хөнгөлж, 20 хувиар олгох болсон нь тариаланчидад ихээхэн тус нэмэр болно.

Мөн өнгөрсөн жилийн борлуулагдаагүй 50 мянга гаруй тонн улаан буудайг худалдаж авах шийдвэрийг гаргасан нь биднийг дэмжиж буй том дэмжлэг юм" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.