СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-03-17

Махны үнэ буурчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан, Улаанбаатар хотын хүнсний захуудад худалдаж буй махны үнийн мэдээг энэ сарын 17-ний байдлаар хүргэж байна.

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг кг нь дунджаар 12310 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 13847 төгрөгийн үнэ ханштай байна.

. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 360 (2.8%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 584 (4.4%) төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 9300 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14800 төгрөгөөр худалдаалж байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1450-1800 төгрөг, 1-р зэргийнх 1310-1600 төгрөг, 2-р зэргийнх 970-1200 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад , монгол хүрэн манжин 2.7 хувиар буурч 3652 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.