СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-03-17

Хожуу Цэрдийн үеийн үлэг гүрвэлийн бүтэн яс наймаалахыг завджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Өмнөговь аймгийн нутгаас тус аймагт оршин суудаг 4-5 хүн хамтран палеонтологийн чухал олдвор ухан авч, Улаанбаатарт авчран борлуулах гэж байгаа тухай мэдээлэл иргэдээс цагдаагийн байгууллагад өгсний дагуу Экологийн цагдаагийн албаны ажилтнууд шуурхай арга хэмжээ авч, үйлдэл дээр нь таслан зогсоожээ.

Иргэн Б, М, Ч, Б, Ө нар үлэг гүрвэлийн чулуужсан бүтэн яс олж, хадгалж байгаад Улаанбаатарт өндөр үнээр борлуулах гэж байхад нь үйлдэл дээр нь таслан зогсоосон байна.

Цагдаагийнхнаас энэ талаар тодруулахад “Нэр бүхий хүмүүсийн борлуулахыг завдсан палеонтологийн олдвор нь шинжлэх ухааны асар их ач холбогдолтой гэдгийг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд бидэнд мэдээлсэн. Урьдчилсан байдлаар тухайн олдвор нь Хожуу Цэрдийн үед амьдарч байсан, өвсөн тэжээлт протоцератопсынх гэж дүгнэж байгаа. ” гэлээ.

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийнхний мэдээлснээр Хожуу Цэрдийн үе нь барагцаагаар 80 сая жилийн өмнөх. Уг олдворыг олж, тээвэрлэн борлуулахыг завдсан иргэн Б, М, Ч, Б, Ө нарт Эрүүгийн хуулийн 25.4 дэх хэсэгт заасан “Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах санал прокурорын байгууллагад хүргүүлээд буйг эх сурвалжууд мэдээллээ.
Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, археологи, палеонтологийн үнэт олдвор, түүх соёлын хосгүй үнэт бүтээл, эд зүйлийг борлуулахыг завдсан, малтсан зэрэг хууль бус үйлдлийн талаар хууль сахиулах байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийнхан уриалсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.