СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-17

Б.Алтансүх: 1987 оноос хойш анх удаа “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т томоохон хөрөнгө оруулалт хийгдлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот болон Ерөө, Цагааннуур, Алтанбулаг сумдын  3000 шахам айл өрх, 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг дулаанаар ханган ажилладаг “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ нь 1987 онд баригдсан. Хуучний тоног төхөөрөмжөөр өнөөдрийг хүртэл "аргалж" байсан тус станц техникийн шинэчлэл хийгдээгүй удсан тул хэрэглэгчдийн зүгээс санал гомдол ихээр ирэх болсон. 

Харин өнгөрсөн жил  “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын зуухны шинэчлэлийн ажилд шаардагдах 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2022 оны улсын төсөвт суулгуулсан байна. 

Тус газрын үйл ажиллагаа хэр жигдэрч байгаа талаар “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын дарга Б.Алтансүхтэй ярилцлаа.

-"Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-ын тоног төхөөрөмж муудсан, шинэчлэгдсэн үнэ тарифын зөрүүнээс болж нилээдгүй олон сая төгрөгийн өр төлбөрт орсон байсан. Энэ жилийн улсын төсөвт манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр тоног төхөөрөмж сайжруулах зориулалтаар 1,6 тэрбум төгрөг суусан. Тендер зарлагдаж гүйцэтгэгч шалгарсан. Энэ жилдээ багтаад хийгдэх төлөвлөгөө бий. Хэрэв тоног төхөөрөмжийн шинэчлэл бүрэн хийгдвэл хэрэглэгчдийн зүгээс гарч буй дээрх гомдлууд үндсэндээ шийдэгдэнэ. Гэхдээ дулаан хангамж гэдэг дан ганц эх үүсвэрийн асуудал биш. Сүлжээн дээр ард иргэдтэй хамтарч ажиллах хэрэгтэй байгаа. Эх үүсвэр, шугам сүлжээ, хэрэглэгч гэсэн үндсэн 3 хэсэг ойлголцож хамтарч ажиллаж байж ажил үр дүнтэй явагдана.

Үүнээс гадна “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ нь шинэчлэгдсэн үнэ тарифын зөрүүнээс болж 772,1 сая төгрөгийн өрөнд ороод байсан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 11-р дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т хуримтлагдсан өр төлбөрийг бууруулж, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас худалдах эрчим хүчний үнэ тарифт зохицуулалт хийж шийдвэрлэснээр 772,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулах шийдэлд хүрсэн юм.

Энэ талаар “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын дарга Б.Алтансүх "Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ өнгөрсөн жилүүдэд хуримтлагдсан үйлдвэрлэлийн болон НДШ-ийн өр төлбөрөө дарж, зуух, тоноглолд засвар шинэчлэл хийх боломжтой болсон. Өмнө нь 3 зуух аваарын байдалтай, бэлтгэл зуухгүй явж байсан бол одоо бэлтгэл зуухтай, аваарын нөхцөл байдал арилна гэж ойлгож болно. Мөн зуухны сүлжээний насосыг намайг томилогдохоос өмнө захиалсан байсан. Ирж яваа. Бэлтгэл насостой болж байгаа гэсэн үг. Шугам сүлжээн дээр ирэх даваа гарагаас эхлэн нилээдгүй ажлууд хийхээр төлөвлөж байна. Жишээ нь хэрэглэгчийн тооллого судалгаа хийхээр манай байгууллагын 30 гаруй ажилтан бэлтгэл ажлаа хангасан. Ажлын хэсэг манай станцаас дулаанаар хангагдаж байгаа нийт хэрэглэгч ямар ситемээр дамжиж байна, ямар төрлийн системтэй байна, шугамын насжилт хэр байна гэх зэрэг нарийн судалгаа хийнэ. Тэгээд энэ зуны засвараар юу юу хийхээ тодорхойлж станцын эх үүсвэр дээр шинэчлэл хийнэ. 

“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ерөө сумын Бугант тосгоны нийт 2944 айл өрх, 62 төсөвт газар, 329 аж ахуйн нэгжийг дулаанаар ханган үйлчилдэг. Эрчим хүчний яамнаас олгодог 500 сая төгрөгийн дулааны алдагдлын татаас санхүүжилт авдаг байсан. Гэвч энэхүү санхүүжилт нь үндсэн үйл ажиллагаанд хүрэлцэхгүйгээс дулааны алдагдал буурахгүй байсан. Улсын төсвөөс олгодог татаас хөрөнгийг энэ жил 1.0 тэрбум болгон нэмэгдүүлснээс манай байгууллагад 900 орчим сая төгрөг суугдсан байгаа. Сар бүрийн гарфикийн дагуу санхүүжилт орж ирж байгаау гэж ярилаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.