АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэжээ. Түүний энэхүү мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Конгресст хандан үг хэлж, илүү их тусламж хүссэн юм.
Өмнө нь Цагаан ордны зүгээс Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж үзэх эсэх талаар тодорхой хариулт өгч байгаагүй бөгөөд "Бид Украинд болж буй үйл явдлын нотлох баримтыг үнэлж, дүгнэх дотоод үйл явцыг эхлүүлсэн" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки тэмдэглээд байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Байдены энэ удаагийн мэдэгдэл нь АНУ-ын албан ёсны байр суурьт өөрчлөлт орсныг харуулж байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Жо Байдены хэлсэн үгийг "хүлээн зөвшөөрөх боломжгүй, уучилж болшгүй үг хэллэг" хэмээн буруушаажээ.
Ерөнхийлөгч Зеленский АНУ-ын Конгрессийг тусламж дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалсны дараа тус улсын зүгээс Украинд аюулгүй байдлын чиглэлээр 800 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлэх болсноо зарласан юм. Үүний хүрээнд, 800 агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж, 9,000 танк эсэргүүцэх систем, 20 сая сум болон дронууд илгээх аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хятадууд илэрхий Украин-НАТО-гийн талд байгаа. Бүр оросууд ба монголчуудыг үзэн ядсан комментууд бичих юм. Тэд Украин-НАТО-д сайндаа биш Орос ялагдвал их ашиг унагана гэж бодсоноос үүдэлтэй бх. Тэд бас эр эмгүй маш муухай үгсийг цээрлэж сэжиглэлгүй хэрэглэдэг. Оросууд хүнд байдалд орсон пост гармагц тэдний орос ба монгол руу нөгөө муухай үгсээрээ давшилсан комментоороо орилолдож эхэлдэг. ОРОСУУД ХӨМӨРЧ ХАЯАД НАМ БОЛГООД ӨГӨӨСЭЙ.
Zunug ubgun abgaigaa ch tanihgui baigaa oros ukrianaa ch yalgahgui zugeer shell exxon dollarijn ezediin zahialgaar dain hiij ukrianed huls tulj ba
Орос задарвал Монгол үүрд манай гэж бодоод илжиг санаагаа гарган улыг нь долоох шахан Хуршевыг зусардаж байж хэдэн үйлдвэр заводтой,буу зэвсэгтэй болж байсан 1950 оны сүүлээ мартаж орхиж дээ хар хятадууд!
Жо Байден бол дайны гэмт хэрэгтэн