СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-03-17

Архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцох хүмүүсийг урьж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Оролцох хүсэлтэй хүмүүс ЭНЭ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нар ажиллаж байна.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлтэй ЭНЭ холбоосоор орж танилцана уу.

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
124.158.67.247

Зөвхөн архины үйлдвэр.архины эмнэлэг..архины хор ..архины үнэ гэх улиг болсон асуудал бус архийг бүх нийтээр жигших өргөн хүрээтэй асуудал хэлэлцэж эхлэх цаг болсон....цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл худага тулгаж нааддаг боллоо...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.