СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Энх-Амгалан: Гадуурхалтаас болж ахлах ангийн сурагч амь насаа алдсан хэрэг гарсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

"Хүүхэд бүр заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй" хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр "Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрт хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стрессдэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд багшийн зандраанд айдастай хичээллэх ёсгүй шүү.

Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ.

Нийгмийн сүлжээнд Нийслэлийн БЗД-ийн 97-р сургуулийн багш н.Цэрэнбадам нь сурагчийг зодож буй үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон талаарх мэдээ цацагдсан байх юм. Тус сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг багшийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж дүгнэжээ. Нийгмийн сүлжээ дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг давалгаа, боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан бодлого, мэрэгжлийн сэтгэлзүйчдийг бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзмээр байдаг. Манлайлах ёстой багш нь эсрэг яваад байж болохгүй.

Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Нүднээс далд, хүүхэд айгаад, нуугаад хэлдэггүй тохиолдол, бас камергүй орчинд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролыг улстөрөөс ангид байлгах зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдаж байгаа.

Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно. Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй ээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд багш л бүрдүүлнэ гэдгийг маш сайн ойлгоосой" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
202.126.90.42

Санал нэг байна. Яг зөв гэж бодож байна.

Зочин
2 жилийн өмнө
192.82.90.207

Санал нэг.

Иргэн
2 жилийн өмнө
202.9.46.106

Хүүхдийг ялгаварлан гадуурхаж бгаа багшийг арга хэмжээ аваачаа.Ахлах ангийн сурагч хэцүү бн аа.Амиа хорлох вий гэж маш их айж бн.

Зочин
2 жилийн өмнө
64.119.22.200

Эхлээд багшийн цалинг нэмээд ажиллах орчинг сайжруулах хэрэгтэй дараа нь өндөр шаардлага тавьдаг байх ёстой.... 1 ангид 45-55 хүүхэд арай л их байгаа юм шүү дээ тэгээд 40 мин юу зааж амжих вэ Та нар хэдэн цаг зогсож хичээл зааж үзээгүй улс шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.