СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-03-16

С.Энхболд: Менингококкт халдвар авсан нэг хүүхэд эндэж, нэг хүүхэд маш хүнд байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Хуралдаанаар Ерөнхий сайд хүүхдийн өвчлөлтэй холбоотой мэдээлэл сонссон байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.  

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-Засгийн газар эрүүл мэндийн салбар тэр дундаа, эх хүүхэд, эмэгтэйчүүд хүүхдийн чиглэлд тусламж үзүүлж буй эмнэлгүүдийг олон улсын жишигт хүргэх хөрөнгө оруулалтыг хийж байна.

Жилийн 52 долоо хоногоос томуу, томуу төст өвчний өвчлөл жилийн 25 орчим долоо хоногт халдварладаг. Оргил үе нь 5-7 хоног байдаг. Мөн . Жилдээ 120-130 мянган хүүхэд өвддөг.

Сүүлийн үед хүүхдийн өвчлөлийн улмаас эмнэлгүүд ачаалалтай байгаа тул нийслэлийн есөн дүүргийн амбулаторийг уртасгасан цагаар ажиллуулж, нэмж ор дэлгэж байна. Ор дэлгэхдээ ахмадын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн орыг чөлөөлж хүүхдийн тусламж үйлчилгээ рүү нэмж байна.

Мөн ковидын тусламж үйлчилгээ үзүүлдэг амбулаториудыг томуу, томуу төст өвчин рүү шилжүүлэн ажиллаж байна. 

Эцэг, эхчүүд голдуу ажлын бус цагаар хүүхдээ эмнэлэгт авчирч байна. Мөн дийлэнх нь ЭХЭМҮТ-д хандан, энэ эмнэлгийн ачааллыг нэмдэг. Харин .                  

-ХӨСҮТ дээр Менингококкт халдварын эсрэг вакциныг ганцхан цэг дээр хийж байгаагаас иргэд удаан хугацаанд дараалж байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Менингококкт халдвар жил бүр тархдаг. Сүүлийн таван жилд 10 орчим тохиолдол гарсан. . Улс даяар 721 хүүхдийн эмч бий. Энэ бол боловсон хүчин дутагдалтай байна гэсэн үг. Тиймээс АШУҮИС дээр 2020 онд хүүхдийн эмчийн ангийг шинээр нээж, одоо 130 хүүхдийн эмч бэлтгэгдэж байна. Цаашдаа хүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.