СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-16

З.Мэндсайхан: Нэг тонн хүнсний ногоо тариалсан ногоочдод 100 мянган төгрөгийн татаас олгоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атрын-IV” аяныг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулав. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: 

-Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдав. .

Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг газруудад өмнө нь эрчим хүчний хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-н хүртэл үзүүлдэг байсан бол энэ хугацааг 10 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 1-н болгож сунгав. Түүнчлэн цахилгааны хөнгөлөлт үзүүлэх цагийг 22.00-06.00 цагийн хооронд биш 18.00-06.00 цагийн хооронд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Ингэснээр хүлэмжийн тариалалт нэмэгдэхэд түлхэц болно гэж харж байна.

Энэ жилийн хаврын тариалалтад зориулж улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, таримал, хүлэмжийн таримлын үнийг 80 хувь хөнгөлж, хүнсний ногоо тариалагч нартаа дэмжлэг болгох зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Энэ жилийн хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйн дэмжих сангаас нийт 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргахаар болсон. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийтдээ 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай байгаа. . Бордоо 30 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаална. Намрын ургацын үеэр үлдэгдэл төлбөрөө авна.

Өнгөрсөн жилийн ургац хураалтаар нийтдээ 567 мянган тонн үр тариа хурааж авсан. Үүнээс зах зээл дээр борлуулагдаагүй үлдсэн 50.4 мянган тонн үр тариа талбай дээр байгаа. Хүн амынхаа хүнсний найдвартай байдлыг хангах зорилгоор үр тарианы нөөц бүрдүүлэх шийдвэр гаргалаа.

Зах зээлд борлогдоогүй байгаа 50.4 мянган тонн үр тариаг хаврын тариалалт эхлэхээс өмнө яаралтай худалдан авахаар боллоо.

Хаврын тариалалт болон малчдад зориулсан Хөдөө аж ахуйн зээлийг гаргалаа. Нийт 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг Засгийн газраас гаргав.

  • Газар тариалангийн эргэлтэд зориулж-100 тэрбум төгрөг
  • Хүнсний ногоочдод-50 тэрбум төгрөг
  • Ноос бэлтгэлд-25 тэрбум төгрөг
  • Арьс ширний бэлтгэлд-15 тэрбум төгрөг
  • Ноолуурын үйлдвэрүүд түүхий эдээ бэлтгэх зорилгоор-150 тэрбум төгрөг.

Засгийн газраас хүүгийн зөрүү болох 7.5 хувийг улсын төсвөөс төлөхөөр боллоо. Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал ахуйг дэмжих зорилгоор малын хөлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар тогтлоо. Бэлчээрийн малаас 0-10 мянган хүртэлх малаас татвар эрх зүйн зохицуулалтыг хийхээр болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.