СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-03-16

🔴LIVE: Л.Халтар: Чингэлэг тээвэр БНХАУ-ын талаас тавьсан хүсэлт тул бид шийдэх боломжгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам, тээврийн салбарт гаргасан шийдвэрийг Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. 

Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар:

-Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол улсын төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтын хэрэгжилт, баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ концессын хэлбэрээр гүйцэтгэнэ.

"Монголын Төмөр зам" компани болон бусад сонирхож байгаа талуудтай хамтарч, компани байгуулж, ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах зэрэг концессын нөхцлөөр төмөр замыг барина. Ингээд монголын төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр төрд шилжүүлэн өгнө.

Баруун босоо чиглэлийн төмөр замын бодлогын бичиг баримт батлагдсанаар эхний ээлжид 1,255 километр буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд, харин зүүн босоо чиглэлд Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт маршрутаар 426.6 километр үргэлжлэх зам барих урьдчилсан төлөвлөгөө гараад байна.

2013 онд Засгийн газрын 28 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Монгол улсын бизнеийн салбарынханд уриалах зүйл байна. Концессын гэрээгээр зам барих асуудал дээр хамтарч ажиллахыг уриалж байна.

Одоогийн байдлаар 3 том төсөл хэрэгжиж байна. 2022 оны 3-р сарын 5-нд зэсийн баяжмалаар тээвэрлэлт хийсэн.

Жагсаал зохион байгуулсан тээвэрчдийн хувьд Эрээнээс тээвэрлэж байгаа чингэлэг тээврийг зогсоож задгай тээвэрлэлт хийх хүсэлтээ тавьсан. Ийм нөхцлийг хүлээн авахад хүндрэлтэй. Чингэлэг тээврийн хувьд БНХАУ-ын талаас тавьсан хүсэлт.

Дараа нь, .

2019 оноос өмнөх хэвийн нөхцөлд хэзээ эргэж орохыг өнөөдөр хэлэхэд хэцүү. Ийм мэдээллүүд дипломат шугамаар явдаг учир хугацаа зааж, тээвэр хэвийн болно гэж хэлэхэд тун амаргүй байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.