СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-03-16

Иргэдийн сарын дундаж цалин 103 мянган төгрөгөөр нэмэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний хоёр сарын статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.

Сарын дундаж нэрлэсэн цалин өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 2015 оноос 45.6 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 16.9 хувиар нэмэгдсэн гэдгийг ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцуулгын үеэр онцлов.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны дөрөвдүгээр улиралд нийт 46.3 мянган ААН, байгууллагын 719.3 мянган ажиллагч хамрагджээ. Тус улиралд .

.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг аж.

НДШ төлсөн ажиллагчдын,

  • 76.7 мянга нь буюу 10.7 хувь нь 420 мянган хүртэлх цалинтай
  • 49.4 мянга буюу 6.9 хувь нь гурван сая төгрөгөөс дээш цалинтай иргэд байгааг ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэлэв.

Түүнчлэн байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл ТӨҮГ-т ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1.8 сая төгрөг, хоршоонд ажиллагчдын цалин хамгийн бага буюу 706 мянган төгрөг байна.

Уул уурхай, олборлолтын салбарын ажилчид 3.2 сая буюу хамгийн их цалинтай бол зочид буудал зоогин газрын ажиллагчид, 976.9 мянган төгрөгийн цалинтай байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

vnen ogvvlegch
2 жилийн өмнө
103.80.210.165

duraaraa shaadag ynkhan bee. Mongild haana tiim ondor vzj haraagvi tsalin awaad bn aa.

Ард
2 жилийн өмнө
64.119.22.50

Худлаа тооцоо гаргах юм даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.