Ховд аймгийн Цэцэг сумын сургуулийн дээвэр нурсан тухай мэдээллийг тус сургуулийн захирал Д.Мөнхтөрөөс тодрууллаа.
Тэрбээр "Энэ сарын 14-ний шөнө хичээлийн А байрны /нэг давхар/ нэг ангийн тааз нурсан. Тус байр нь 1972 онд ашиглалтад орсон. 50 жил ашиглаж байгаа. 2020 оны 6-8 сард тухайн барилгад их засвар хийсэн.
Гэвч ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөртэй барилга учраас урьд шөнийн шуурганы улмаас нуржээ. Үүссэн нөхцөл байдлын талаар сумын Онцгой комисст танилцуулж аймгийн мэргэжлийн хяналтын газарт мэдээллийг албан ёсоор хүргүүлсэн гэлээ.
Цэцэг сумын сургууль нийт 670 гаруй сурагчтай. Үүний 200 гаруй нь хичээлийн А байранд хичээллэдэг байна. Сургуулийн захиргаанаас нуралт үүссэн ангийг бүрэн хааж тухайн ангийн сурагчдын хичээлийг /А байранд/ хичээллүүлэхээр шийдвэрлэжээ.
Тухайн барилга нь олон жил ашигласан, насжилт өндөртэй учир дахин нуралт үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллаж яаралтай дүгнэлтээ гаргах нь чухал юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.