Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо 400 мянга давж, цар тахал эхэлснээс хойш хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.
Тус улсын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт халдварын 400,741 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх өдөрт батлагдсан 362,338 тохиолдлоос огцом өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн хүнд өвчилсөн иргэдийн тоо нийт 1,244 болж, мөн хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна.
"Омикрон" хувилбар тус улсад хурдацтай тархаж байгаагийн улмаас цар тахлын өдөр тутмын тохиолдлын тоо нь сүүлийн гурван долоо хоногт огцом нэмэгдсэн билээ.
Тэгвэл БНСУ-ын Засгийн газрын зүгээс коронавирусийн эсрэг тэмцлийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ иргэдийн өдөр тутмын хэвийн амьдралыг сэргээх арга хэмжээ авахыг хичээж байгаа юм. Эрх баригчид энэ долоо хоногт мэргэжилтнүүдтэй хэлэлцэж, хязгаарлалтуудыг сулруулахаар төлөвлөж байгаа ба үйлчилгээний газруудыг 23:00 цагт хаахыг шаардаж, зөвхөн зургаа хүртэлх хүнийг нэг дор цугларахыг зөвшөөрсөн дүрэм журмыг ирэх ням гарагт цуцлах аж.
Одоогийн байдлаар тус улсын 52 сая хүн амын 62.7 хувь нь нэмэлт тун тариулаад байгаа бөгөөд энэ сарын 31-нээс эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах юм.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.