СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-03-16

"Хангарьд" клуб шилдэг тамирчдаар шигшээ багаа бүрдүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ их спортын 31, үндэсний спортын дөрвөн тамирчныг сонгон шалгаруулж “Хангарьд” спорт клубын шигшээ багт тамирчнаар ажиллуулахаар боллоо.

“Хангарьд”-аар овоглох тамирчдын дотор Монгол Улсын гавьяат тамирчин нэг, олон улсын хэмжээний мастер найм, өмнөх олимпоос эрх авсан нэг, спортын мастер 25 тамирчин байна. Их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр энэ удаад чөлөөт болон жүдо бөх, байт харваа, буудлага, туялзуур сэлэм, усан спорт, бокс, үндэсний бөхийн тамирчидтай хамтран ажиллахаар болсон. Цаашдаа волейболын 27 тамирчныг дэмжих юм.

Энэ арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Нийгмийн харилцааны хэлтэс, Спорт цогцолборын удирдлагууд оролцлоо.

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн:

“Та бид хамтран Улс орныхоо нэр төрийг өндөрт өргөх том зорилтын төлөө баг болж ажиллана. Бидэнд хийх ажил их байгаа. Монгол хүн эрүүл саруул бие бялдартай, их спортын салбарт амжилттай байгаасай гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Түүнийгээ бодит ажил болгож, хамтарч ажиллаж байгаа юм. Та бүхнийг цалинжуулан, спортын бэлтгэл хийх боломжоор хангаж байна. Хичээгээрэй, мэрийгээрэй. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье” гэв.

Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх:

“Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт клубээс тив дэлхийд Улсынхаа нэрийг дуурсгасан шилдэг тамирчид олноор төрөн гарсан. Тэдний амжилтын буухиаг үргэлжлүүлнэ гэж найдаж, та бүхнийг сонгож, “Хангарьд”-аар овоглож буй юм.

Эрдэнэт үйлдвэр жилд гурван их наяд төгрөгийн орлого олдог ч нийт ард иргэдийнхээ цахилгаан, дулаан, усны зардлыг дааж, Улс, орон нутгийн төсөвт татвар хураамж төвлөрүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаагаа хангах зорилгоор сэлбэг хэрэгсэл авах, техник, технологио шинэчлэх гээд зардал ихтэй. Гэвч Монголынхоо спортын салбарыг дэмжиж ирсэн уламжлалаараа та бүхэнд итгэл хүлээлгэж байна. Та бүхэн минь 2024 онд болох Парисын олимпд болон тив дэлхийн тавцанд Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлээрэй” гэлээ.

“Хангарьд”-аас  5-6 тамирчин Парисын олимпын эрх авах зорилттой ажиллаж байна. Тамирчид, “Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэртэй хамтран, “Хангарьд”-аар овоглох нь нэр төрийн хэрэг.  Бүх хүч чадал, авьяас чадвараа дайчлан ажиллана” гэдгээ үйлдвэрийн удирдлагуудад хэллээ. Энэ үеэр, тамирчдадаа амжилт хүсэж, спортын хувцас хэрэгсэл гардууллаа. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.