СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХУД энэ жил 250 мянган цэцгийг үрслүүлж гудамж, талбайгаа чимнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагууд 2021 оныг “Иргэнд ойр-Иргэдэд ээлтэй” жил болгон зарласан.
Тус хөтөлбөр, зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэн иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажил үе шаттай хэрэгжиж байна.


Тухайлбал, дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг, ойн төгөл зэрэг иргэдийн амарч, салхилах зориулалт бүхий нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гоёл чимэглэлийн цэцгийг үрслүүлж, цэцгийн мандал байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байна.


Дүүргийн Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ 2 дахь жилдээ гоёл, чимэглэлийн цэцэгсийг бойжуулж, үрслүүлж байгаа бөгөөд энэ жил 250 гаруй мянган цэцгийг үрслүүлж, гудамж, талбайд цэцгийн мандал байгуулахаар төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.