СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-16

ХУД-ийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо. 

Дүүргийн Засаг дарга дараах чиглэл өгөв.

-2022 оны хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд “Covid-19” халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллах.

-Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа тул өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, эцэг эхчүүдийг зөвлөгөө, мэдээллээр хангах.

-Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд гал, үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчмын хяналтаа сайжруулж, иргэдэд урьдчилсан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгөх.

-Дүүргийн нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайснаас чөлөөлөх ажлыг зохион байгуулах.

-Карьерийн үйл ажиллагаанд хариуцсан чиг үүргийн байгууллагууд хяналт тавьж, иргэдэд ээлтэй орчин нөхцлөөр хангах ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг, даалгаврыг тус тус өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.