Оросын цэргийн хүчин Украины нийслэл Киевт ойртон, агаарын довтолгоо хийх болсноор энгийн иргэдийн оршин суудаг хорооллууд ихээр өртөж байна.
Хотын төвийн нэгэн орон сууцны барилга орон нутгийн цагаар өнөөдөр үүр цайхаас өмнө халдлагад өртсөний улмаас хоёр хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд багадаа хоёр хүн амиа алдсан гэж бүс нутгийн Онцгой байдлын албаныхан мэдээлсэн юм. Улмаар тус 15 давхар барилга их хэмжээний галд автаж, олон тооны иргэд дотор нь гацсан тул гал сөнөөгчид аврах ажиллагааг эрчимжүүлж байна.
Украины эрх баригчдын хэлснээр, Оросын их бууны довтолгооны улмаас өнөөдөр Киев даяар хүчтэй дэлбэрэлтүүд болжээ. Эдгээр дэлбэрэлтээс үүдэлтэй долгион нь хотын төвийн метроны буудлын орох хэсгийг сүйтгэсэн учир иргэд хоргодох боломжгүй болсон аж. Мөн тус буудал дээр метро зогсохоо болино гэж хотын албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Барилга дотор цэргүүд байрлуулаад буудалцана. Тэгээд тэндээсээ иргэдийг гаргахгүй түгжинэ. Украйн бол дэлхий шившиг ард түмнээ урдаа барьж ардаас нь буудаж байгаа цор ганц улс. Иракын Багдадад америкчууд шууд энгийн иргэдтэй бүгдийг бөмбөгдөж байсан түүхийг хараарай. Тэгээд америк уу орос уу?