СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-15

“Виз гаргана” гэж их хэмжээний мөнгө авахыг завдсан залилангийн үйлдлүүд гарч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газар болон албан хаагчдын нэрийг ашиглан “Виз гаргана”, “Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгана” гэх нэрийдлээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан залилан мэхлэх үйлдлүүд цөөнгүй гарч байна. Тухайлбал,

  • Иргэн Т нь байгууллагын албан хаагчийн нэрийг ашиглан, . Тухайн иргэнийг хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхээс 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.
  • Тус байгууллагаас 2021 онд халагдсан иргэн Э нь байгууллагын нэр барьж 7.2 сая төгрөг бусдаас авахыг завдсаныг илрүүлж, 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүллээ.

Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь энэ мэт худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

Цаашид манай байгууллагаас үйлчилгээ авахын тулд бусдаар дамжуулж, зуучлуулахгүйгээр шууд хандах, мөн мэдээллийн лавлах 1800-1882, 5 орны хэлний сонголт бүхий immigration.gov.mn цахим хуудаснаас зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсье.

Эх сурвалж: Гадаад иргэн, харьяатын газар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.