СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-15

Сэрэмжлүүлэг: Богд ууланд гарсан түймэр татсан тамхиа унтраалгүй хаясантай холбоотой байж болзошгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Богд ууланд өнгөрсөн баасан гарагт гарсан түймэр иргэд тамхиа бүрэн унтраагүйгээс үүдэлтэй байж болзошгүй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Зайсан толгойн зүүн талд Богд ууланд улайгаад гал гараад байх шиг байна” гэх дуудлага гуравдугаар сарын 11-ний 19:47 цагт бүртгэгджээ. 

Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг хийхэд .

Шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, 34 настай, эрэгтэй, Н.Э гэгчийг тогтоон, шалгаж байна.

уг хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэд галын аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.