СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-03-15

Ж.Галбадрах: Хувийн сургуулиудаас татвар авч, хувьсах зардлыг хасаж байгаа нь төлбөр нэмэгдэх хамгийн том үндэслэл

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Манай улсад хувийн 168 сургуульд 46,783 хүүхэд суралцдаг. Нийслэл хотод арван саяас дээш төлбөртэй ердөө 8 сургууль байдаг бол 5-12 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 5 хүртэлх сая төгрөгийн төлбөртэй 106 сургууль байгаа юм байна.

Арван саяас дээш төлбөртэй сургуульд нэг хүүхдэд хувьсах зардал гэж улсаас 86-137 мянган төгрөгийг жилд өгдөг юм байна. 5-10 сая төгрөгийн төлбөртэйд нь 173 мянгаас 275 мянгыг харин 5 хүртэлх сая төгрөгийн төлбөртэй 106 сургуулийн сурагчдад 288 мянгаас 459,000 төгрөг.

Гэтэл хувийн сургуулиуд ирэх оны  сургалтын төлбөрөө эхнээс нь нэмээд эхэлжээ. Тухайлбал, Жет олон улсын сургууль сургалтын төлбөрөө 8 саяас 13 сая төгрөг болгожээ.

Тэгвэл улсын төсвөөс өгдөг хувьсах зардал юунд зарцуулагдаг, ямар учраас хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж буй талаар “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрахаас тодрууллаа.

Ж.Галбадрах: Үндсэн хуулийн 16.7 зааснаар хүн болгох сурах эрхтэй. Бүх нийтийн боловсролыг үнэ төлбөргүй авна хэмээн заасан байдаг. Хувьсах зардал бол хувийн сургуулийг дэмжиж өгч байгаа хэрэг бус харин Үндсэн хуульд заасан хүн бүрийн боловсролыг олж авах эрхтэй холбогдох асуудал юм шүү дээ.

Хувьсах зардлыг дотор нь суурь хувьсах зардал гэж ангилдаг. Суурь хувьсах зардал нь багшийн цалин, нийгмийн даатгалд зарцуулагддаг.

Өнгөрсөн долоо хоногт БСШУЯ-аас хувийн сургуулиудаас санал авч хувьсах зардалд өөрчлөлт оруулахаар болсон.

Хувийн сургуулийн сургалтын төлбөр:

  • 1 сая хүртэл төлбөртэй бол хувьсах зардлыг 100 хувь олгоно. /Одоо бараг ийм төлбөртэй сургууль байхгүй/
  • 1-5 сая хүртэлх төлбөртэй бол 60 хувиар олгоно
  • 5-10 сая хүртэлх төлбөртэй бол 50 хувиар олгоно
  • 10 саяас дээш төлбөртэй бол хувьсах зардал олгохгүй гэж заасан.

Уг хувьсах зардлыг цалиндаа зарцуулдаг. Тэр нь цалиндаа бүрэн хүрдэггүй. Цаашлаад, хувийн сургуульд багшилдаг багш нарыг ялгаж байна. Хувийн сургуульд ажилладаг багш нарын тэтгэмж, урамшуулал байхгүй болж байгаа.

Тэтгэвэрт гарч байгаа багшид 36 сарын цалинтай дүйхүйц тэтгэмж олгодог. Үүнийг хувийн сургуульд багшилж байгаа багшид олгохгүй болж байх шиг байна. Тэр байтугай .

Өнөөгийн эдийн засгийн өсөлт зэргээс хамаарч хувийн сургуулиуд ер нь бүгдээрээ сургалтын төлбөрөө нэмж байна. Нөгөө талаас төлбөр нэмэгдэхэд нөлөөлж байгаа зүйл бол Боловсролын тухай хууль.

Уг хуульд хувийн сургуулиуд ашгийн төлөө ажилладаг тул татвар авна гэж зааж байна. Аль ч улс оронд боловсролын салбарын сургалтын төлбөрийг татвараас чөлөөлдөг. Тэр байтугай компаниуд сургуульд хандив өгвөл тэр мөнгийг нь хүртэл татвараас чөлөөлдөг.

Гэтэл .

Улсын сургуулиудын нэг хүүхдэд олгодог хувьсах зардлыг хүүхдийнхээ тоонд хуваахаар нэг хүүхдэд 1.8 сая төгрөг. Улс нэг хүүхдийг бүтэн жилийн турш сургах зардалд 1.8 сая төгрөг зарцуулдаг. Харин хувийн сургуулиуд хувьсах зардал гэж  400 мянган төгрөг аваад байгаа. 400 мянган төгрөг авчихаад чанартай сургалт үзүүлж байна.

. Улсын сургуульд нэг ангид 40-50-иараа сурдаг байсан нь 50-60 болж нэмэгдэнэ. Ердөө ийм зураглал харагдаж байна.

Хувьсах зардал хасах, татвар авч эхлэхэд хувийн сургуулиуд эхнээсээ хаалгаа барьж, улсын сургуулийн ачаалал нэмэгдэнэ.

Боловсролын тэгш хүртээмжийн асуудал буюу дэд бүтцийн асуудал, улсын сургуулиудын чанарыг дээшлүүлэх асуудал бидэнд байгаа болохоос боломжийн амжилтад хүрсэн .

Түүнчлэн багш нарын цалинг шатлалаар биш үр дүнгээр цалинг нэмэгдүүлнэ, олгоно гэсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Мөнгө гэхээсээ илүү суурь цалинг нэмэгдүүлэн урамшууллын аргаар цалин хөлс олгох ёстой. Цаашлаад ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Багш
2 жилийн өмнө
202.9.46.62

Галаа минь одоо болсон олоон жл дураараа тонгочлоошдээ. Одоо улсаа жаахан бод. Олоон зоостой ч боллоо. Хүүхдүүд бизнес бишийг чи 1000 хувь мэдэж бга. Зардал авахгүйгээр ашигтай л ажиллөж байгаашдээ... Бас төр түмэн гавьяатаа ч өглөө дөг. Хүмүүсийн халаасруу оруулдаг наад бузөр гараа жаахан татсан дээр байхаа. Тэр академи олон төрийн бус байгууллагаа татан буулгаж зардлаа орон тоогоо цомхотго. Нийгэм улс мэдэж байгаашдээ.хө за.

Паразит хулгайч
2 жилийн өмнө
150.129.143.16

Чи новш минь хувийн бизнес хийж байгаа бол тэр зарчмаараа яв. Татварын бага сага хөнгөлөлт эдэл. Тэгээд л бусад хувийн бизнестэй адил яв. Төлбөрийг чинь төлж чадах нь чамд хүүхдээ өгөг.Яахаарааа өндөр төлбөр авч баяждаг хулгайч чи түмний хүүхдэд сургууль, багшид нь цалин болж очих ёстой мөнгийг хувьсах зардал нэрээр сороод сууж байх ёстой юм. Тийм юм байхгүй ээ паразит гөлөг минь. Хувьсах зардал нэрээр чам шиг паразит сорж байгаа мөнгөөр нэг ангид 60 хүүхэд сурч байгаа газар сургууль барьж, багшийнх нь цалинг нэмнэ, өмхий паразит аа

Зочин
2 жилийн өмнө
192.82.70.160

Энэ их үнэтэй төлвөрөөсөө сургалт багш ажилчидаа цалинжуулахгүй юм бол хаашаа хандивладаг мөнгө вэ тэгээд л татварын хэдэн төгрөгнөөс идэхийг бодох юм ойлгох ухаан хайрла

Иргэн
2 жилийн өмнө
192.82.84.51

Ашгийн татвар авдаггүй учраас ашиг хөөсөн чанаргүй сургуулиуд борооны дараах мөөг шиг олон болсон. Төгсөөд ажилч үгүй худалдагч цэвэрлэгч болно. Та₮вараа авч, хувьсах зардал битгий өг. Сурах дуртай нь өндөр төлбөрөөрөө сурна биз.

Намуун
2 жилийн өмнө
64.119.26.61

Хасах хэрэгтэй Энх-Амгалан сайд зөв зүйл хийж байна аа. Шинэ Монгол сургууль хүүгээ өгсөн маш чанаргүй багш байхгүй муу сургууль санагдсан бага сургууль нь л чанартай юм уу гэхээс дээд сургууль коллеж нь бол арай л дэндүү лаборатори ч байхгүй ШУТИС руу очиж орно ийм сургууль гэж байх уу

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.94

Бизнесийнхээ зарчмаар л явчихаач дээ. Би боловсрол олгож бгаа, Шинэ Монгол мундаг сургууль гээд түмэн олонд сурталчлаад нэр хүнд, олж багагүй л зоостой болсон. Яг үнэндээ ахлах сургууль нэрээр сургууль болгоны сайн хүүхдүүдийг цуглуулж, тэд нарын нэрээр л гарч ирсэн. Яг чиний,байгуулсан сургуулийн багш нарын болон чиний сургуулийн жинхэнэ үр дүн байгаагүй ш дээ. Зоосны нүхээр бүгдийг харна. Шударга бус байснаар хичнээн хүүхдийг гомдоосноо чи мэдэхгүй л дээ. Тэгээд бас хүүхдийн нэр бариад бизнес хийчихнээ. Одоо наад шуналаа жаахан тат.

Хувийн сургуулиуд
2 жилийн өмнө
150.129.143.75

ГАЛАА ОДОО БОЛИО ШУНАЛ ИХДВЭЛ ШУЛАМ БОЛНО ШҮҮ ХУДЛАА ЯРИАД БОЛОВСРОЛЫН БИЗНЕС ХИЙЖ БАЙГААГ ЧИНЬ ХҮН БҮХЭН МЭДЭЖ Л БАЙГААШҮҮ БАГШ НАРАА ТОГТООЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭД УЛСААС АВНА Ч ГЭХ ШИГ ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ХОЛБООГ АШИГЛАЖ ЗӨВХӨН ӨӨРТӨӨ Л АШИГТАЙ АЖИЛЛАСАН БИЗДЭЭ ХӨГИЙН ГАР ШҮҮ ЧИ

Багш
2 жилийн өмнө
150.129.143.75

Хөгийн гар шүү энэ

Зочин
2 жилийн өмнө
202.179.21.204

Хувийн сургуулиуд төлбөрөө нэмэхээ болих хэрэгтэй.4950000 байсан сургууль 6 сая 500000 болгон төлбөрөө нэмжээ.Тэр сургууль 1000 гаруй хүүхэдтэй.Жилд багаар бодоход 5 тэрбум төг ямар ч асуудалгүй цугларч байна.Дээр нь хоолны нэмэлт мөнгө авна энэ бас 1 бизнес яаж зарцуулаад 4 тэрбумыг бүх зардалдаа зарцуулахад захирлын халаасанд ТЭРБУМ төгрөг цэвэр ашиг болон орж байна.Тэрбум бол мөнгө.Бүү шуналтаарай хувийн хөл дээрээ тогтсон сургуулиуд.Би жижиг сургуулийг хэлсэнгүй.

Зочин
2 жилийн өмнө
72.203.77.148

Тэгж яривал хувийн сургуулиуд л улсын боловсролыг үнэгүйдүүлж байгаа шүү

Зочин
2 жилийн өмнө
192.82.84.226

Боловсролын тухай хууль үгүйлэгдэж байна. Ялангуяа бүрэн дунд боловсролыг өндөр хөгжилтэй орнууд үнэ төлбөргүй олгож байна. Манайд улсын сургууль хүрэлцээ муутай тул хувийн сургуульд явуулахаас өөр ямар ч гарц алга. Шинэ монгол гэдэг сургууль 1. р ангийн хүүхдийг шалгаруулж авах зарчмаар олон сая төгрөгийг зүгээр шалгалт гэх байдлаар олж авдаг. Олонлог сургуулийг дурдахгүй байж болошгүй. Бэлтгэл анги гэх анги нээж 4 долоо хоног хичээл явуулсан нэр дор 1 хүүхдээс 720000 ₮ . ний төлбөр авч байна.

зочин
2 жилийн өмнө
103.212.119.79

Тийм шүү… Танай сургууль чинь бөөн хөдөөний багш нартай энэ тэндээс ирсэн эрээвэр хураавар хүмүүс байдгын байна лээ. Нэгдүгээр ангид зөвхөн шалгуулхад бүртгэлийн хураамж 15000 яаж вэ арай арай. Олигтойхон багш нартай болчоод хүүхдүшдийн эцэг эхээс нь мөнгө салга нэр хүндээ бод

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.