СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украины эдийн засаг 35 хувиар буурч магадгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын түрэмгийлэл үргэлжилсээр байвал Украины эдийн засаг энэ онд гуравны нэгээс илүү хувиар агшиж магадгүй гэж Олон улсын валютын сан мэдэгджээ.

Тус улсын нисэх онгоцны буудлууд сүйрч, томоохон хотууд их хэмжээний хохирол амсан, дүрвэгсдийн хямрал үүсээд байгаагийн улмаас эдийн засаг нь аль хэдийн 10 хувийн уналтад ороод байгаа билээ.

Тус сангийн тайланд "Дайн үргэлжилж, нөхцөл байдал маш тогтворгүй хэвээр байгаа тул аливаа урьдчилсан мэдээ нь найдваргүй юм. Гэхдээ Украины эдийн засаг дор хаяж 25-35 хувиар буурна гэж таамаглаж байна" хэмээн тэмдэглэсэн байна. Энэхүү тооцооллыг Ливан, Ирак, Сири зэрэг орнуудын дайны үеийн эдийн засгийг авч үзсэний үндсэн дээр гаргасан байна.

Экспортоос ихээхэн хамааралтай Украины эдийн засаг өнгөрсөн онд 3 хувиар тэлсэн бол энэ онд үйлдвэрлэлийн хэмжээ нь дахин 3.6 хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Гэвч одоо тус улсад хүмүүнлэгийн гүн хямрал тулгараад байгаа ба сэргээн босголтын томоохон зардал гарах төлөвтэй байна.

аж. Мөн олон банкны салбарууд хаалгаа барьсан ч компаниуд татвараа төлөн, санхүүгийн системээр нь мөнгө урссаар байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.