Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Хару башёгийн хоёр дахь өдөр Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодлоо. Аварга Дайейшотой 11 дэх удаагаа учраа таарсан ба дөрөв дэх удаагаа ийнхүү өвдөг шороодож байна. Өчигдрийн онцлох барилдаанаар нэрлэгдээд байсан Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй зургаа дахь удаагаа учраа таарч Кирибаяама Б.Лхагвасүрэн давлаа. Ийнхүү хоёр бөхийн даваа унааны харьцаа гурав, гурав болон тэнцэж байна.
Хару башёгийн хоёр дахь өдөр дээд зиндаанд барилдсан Монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан (2-0) - Маэгашира 7 Окиноуми (0-2)
Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (2-0) - Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн (0-2)
Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил (0-2) - Секиваке Аби (1-1)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (1-1) - Озеки Такакейшо (1-1)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (1-1) - Маэгашира 1 Дайейшо (20)