Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 97 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 80, орон нутагт 17 нь бүртгэгдсэн байна.
Халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.
Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 201 хүүхэд, 35 жирэмсэн эмэгтэй гээд нийт 856 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 3,016 хүн байна.
Эмчлүүлж буй иргэдийн 9 нь нэн хүнд, 101 нь хүнд, 649 хүн хүндэвтэр оноштой.
Орон нутгийн хувьд долоон аймагт халдвар бүртгэгджээ. Тодруулбал Баянхонгор 1, Говьсүмбэр 2, Дархан 3, Дундговь 3, Орхон 3, Өмнөговь 4, Сэлэнгэ аймагт 1 тохиолдол байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.