Хөдөлмөрийн баатар, олоимпын аварга Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа өчигдөр дуусаж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Прокурорын газраас үргэлжлүүлэн хорих санал өнгөрсөн баасан гарагт шүүхэд гаргасан юм.
Уг саналыг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурор, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”, 14.10-2 дахь хэсгийн “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн заалтыг үндэслэн цагдан хорих хугацааг дахин нэг сар сунгасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн” хэмээн зүйл ангийг нь өөрчлөөд буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.8-1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн” гэж нэмж ял сонсгосон байна.
Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны үдэш улсын начин Э.Энхбатыг зодож, аминд нь хүрэх гэмтэл учруулсны сацуу Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн эзэмшлийн “MGT mining LLC” компанийн албан өрөөнд эд хогшлыг нь эвдэж, сүйтгэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул ийнхүү нэмж яллагдагчаар татсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ долоо хоногт багтааж Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхээр дэнслүүлэхээр шилжүүлэхээр бэлтгэж буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хайртай ах нь хаяж дээ.
ХҮМҮҮЖИЛ,УХААН,БОЛОВСРОЛ ДУТУУ ХҮНИЙГ ДЭВЭРГЭЖ АРХИ АЛБАН ТУШААЛ МӨНГӨӨР УГЖИХААР ТУХАЙН ҮЕД ГАРГАСАН АМЖИЛТИЙГ УСТГАЖ НАСАН ТУРШДАА ТӨЛЖ БАРАХГҮЙ ЗОВЛОНД ОРЖ ӨӨРИЙГӨӨ ӨРХ ГЭРЭЭ ААВ ЭЭЖЭЭ ТАМД УНАГААЖ, ХЭДЭН ҮЕЭРЭЭ ЗОВООДГИЙН ЖИШЭЭ ЭНЭ ХҮН БОЛЖ БАЙГААГ САНУУШТАЙ. БӨХЧҮҮД СПОРТЫНХОНД АЖИЛТИЙН ШАГНАЛ ТӨРӨӨС ӨГЧ БАЙГААГААС ӨӨР ДЭМЖЛЭГ МӨНГӨ ЭД ХӨРӨНГӨ ӨГӨХИЙГ ХУУЛИАР ХОРИХГҮЙ БОЛ БИЕНИЙГЭЭ АЛЖ ХОРДУУЛЖ ЧАДАЖ ДУУСАХ БИЙВИЙЙ. ТӨРӨӨС ӨГЧ БАЙГАА ШАГНАЛЫГ ХАРИН САЙН ӨГӨХ ЁСТОЙ...
ө
Архи архи архи