СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голыг бохирдуулах аюултай тул устгал хийхийг анхаарууллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км  байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав  газруудын   65-85 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар  0.31 шоо.км  бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг  зэрэг  голуудын  савын 20-40 хувь нь  цастай, цасны усны нөөц нь дунджаар  0.27 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан  голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

  • Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх,
  • Гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
  • Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.40

Цасны усаар амьтны сэг зэм дамжин гэх байхаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.