Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Тэд энэ сарын 9, 10-ний өдрүүдэд материалаа бүрдүүлэн өгсөн юм. Харин АН-ын Дотоод сонгуулийн хороо саяхан хуралдаж, дүгнэлтээ гаргажээ.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: АН-ын дотоод сонгуулийн хороо хоёр нэр дэвшигчийн материалыг хүлээн авч намын үндсэн дүрэмд нийцэж буй эсэхийг нягтлан шалгалаа. Ингээд Ардчилсан намын 2022 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн 04 тоот шийдвэрээр дээрх хоёр нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа 3-р сарын 16-аас 4-р сарын нэгний өдрийг хүртэл явагдана. АН-ын бүх гишүүн саналаа өгч намын даргаа сонгоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.