СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ: МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг баривчилсан нь үнэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг дөнгөж сая АТГ-аас баривчилжээ. МҮОНРТ-д Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ, Хөндлөнгийн аудитын газраас санхүүгийн шалгалт орсон байгаа. Гэвч энэ удаагийн баривчилгаа дээрх хяналт шалгалттай холбоотой эсэх нь тодорхойгүй байна. 

Энэ талаар АТГ-аас тодруулахад "АТГ-т ирсэн гомдлын дагуу тус байгууллагад шалгах ажиллагаа хийгдэж байна. Энэ хүрээнд Ерөнхий захирлаар ажилладаг А.Бүрэнбаатарыг баривчилсан нь үнэн. Түүнийг 48 цагийн хугацаатай саатуулж, сэжигтнээр шалгаж байна" гэлээ.

Дашрамд дурдахад А.Бүрэнбаатарыг контент үйлдвэрлэхдээ өөрийн хамаарал бүхий компани руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэж үзэж буй бололтой. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.