Үзэгч, уншигчдын зүгээс "Аэрофлот компани нислэгийн тасалбараа буцаахад удаашралтай байна" зэрэг гомдлыг манай редакцид ирүүлсэн юм. Энэ дагуу холбогдох компаниас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
"Нислэгийн тасалбар захиалсан иргэд тухайн нислэгийн компани руугаа холбогдон мөнгөө эргүүлэн авах боломжтой. Удаашралтай байгаа шалтгаан нь Аэрофлот компаниас буюу ОХУ-аас тухайн тасалбарын мөнгийг буцаан шилжүүлж буйтай холбоотой" гэв. Учир нь, Аэрофлот компани энэ сарын 9-нөөс Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.