Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өчигдөр албан ёсоор хөшгөө нээсэн энэ удаагийн башё Осака хотноо зохион байгуулагдаж байгаа ба 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр манлайлуулсан 19 монгол сумоч таван зиндаанд хүч үзэж байна. Башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл болон барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр дээд зиндаанд хүч үзэх Монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:
Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан (1-0) - Маэгашира 7 Окиноуми (0-1)
Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (1-0) - Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн (0-1)
Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил (0-1) - Секиваке Аби (0-1)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (0-1) - Озеки Такакейшо (1-0)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (1-0) - Маэгашира 1 Дайейшо (1-0)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Дайейшотой 11 дэх удаагаа учраа тааран барилдана. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга Дайейшог 2017 оноос хойш долоон удаа даваад байгаа юм. Мөн өнөөдрийн онцлох барилдаан бол монгол бөхчүүдийн хооронд өрнөх ба шинэхэн Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй зургаа дахь удаагаа барилдана. Хоёр бөхийн даваа, унааны харьцаа Хошорюу С.Бямбасүрэн 3:2 Кирибаяама Б.Лхагвасүрэн