БНХАУ-д коронавирусийн халдвар огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан 17.5 сая хүн амтай Шэньжэн хотод хатуу хөл хорио тогтоож, Шанхай руу нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Шэньжэнд өнгөрөгч ням гарагт цар тахлын 60 шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа ийнхүү арга хэмжээ авч, хотын бүх оршин суугчийг гурван удаагийн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн байна. Санхүү, технологийн төв болох тус хотод хүнс, түлш болон бусад хэрэгцээт зүйлийг худалдаалдаг аж ахуйн нэгжүүдээс гадна бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоож, эсвэл гэрээсээ ажиллахыг тушаасан аж.
Түүнчлэн Хятадын хамгийн их хүн амтай Шанхай хотод халдварын нийт тохиолдол 432 болж өссөн бөгөөд орон нутгийн Эрүүл мэндийн агентлагийн мэдэгдэлд "Шанхайд ирж, буцаж буй хүмүүс сүүлийн 48 цагийн дотор шинжилгээ өгч, хариу нь "Сөрөг" гарсан байх ёстой" хэмээн тэмдэглэжээ.
Тус улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн нийт 1,938 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрөгч бямба гаргийн нийт дүнгээс гурав дахин их үзүүлэлт юм. 2019 оны сүүлээр Ухань хотод цар тахлын анхны тохиолдол илэрснээс хойш Хятадад нийт 4,636 хүн нас барсан байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хятадууд их тэнэг ард түмэн юмаа. Халдвар гарангуут л хааж боосоор байгаад иргэд нь дархлаагүй. Манайх шиг хаячихвал өөрөө дуусчих юм бишүү. Хүнээ цөөлөх бодлого ч давхар явчихна.