СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-03-14

Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг нийслэл, аймаг, суманд болох барилдаанд оролцуулахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүд бөхийн өмсгөлийн стандартыг баталсан. Энэхүү шаардлагыг 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавьжээ.

Уг шаардлагыг тавдугаар сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгох бөгөөд заагдсан хугацаанд тус холбооноос мэдэгдсэн байна.
Бөхийн өмсгөлд тавигдаж буй шаардлага:

  • Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
  • Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
  • Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
  • Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
  • Зодогны ширээс 8см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
  • Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
  • Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
  • Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
  • Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
  • Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.

Монгол бөхийн өмсгөл, зодог шуудаг, малгай, залаа урладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон тэргүүлэгч гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, "Барилдааны дүрэм"-д заасны дагуу нэгдсэн стандартаар хувцас хэрэглэл хийж ажиллах шийдвэр гаргасан аж.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.