Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башё өчигдөр /гуравдугаар сарын 13-ны өдөр/ хөшгөө нээлээ.
Осака хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн Хару башёд 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр манлайлуулсан 19 монгол сумоч таван зиндаанд хүч үзэж байна. Башёгийн өмнө Оной дэвжээний бөхчүүдээс ковид-19 халдвар илэрсэн тул тус дэвжээний бүх бөхчүүд башёг өнжихөөр боллоо. Тус дэвжээнд Хокүтэнкай Г.Сүхбат харьяалагддаг бөгөөд дээрх шалтгааны улмаас өнжихөөр болсон байна.
Башёгийн эхний Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шинэхэн Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн нар хоорондоо дөрөв дэх удаагаа учраа тааран барилдлаа.
Хару башёгийн эхний өдөр Монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан (1-0) - Маэгашира 8 Саданоуми (0-1)
Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (1-0) - Маэгашира 4 Эндо (0-1)
Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил (0-1) - Секиваке Вакатакакаге (1-0)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (0-1) - Озеки Митакеуми (1-0)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (1-0) - Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн (0-1)
Одоо энэ сумо хэнд сонин байх вэ дээ, монгол дахь сумогийн эрин уе аль эрт дууссан ш дээ