СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ БНХАУ-аас цэргийн тоног төхөөрөмж хүссэн гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Засгийн газар БНХАУ-аас цэргийн техник, тоног төхөөрөмж болон бусад дэмжлэгийг хүссэн гэж АНУ-ын албаны хүн мэдээлжээ. Эдгээр нь чухам ямар тусламж болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ерөнхийлөгч Владимир Путин Украинд түрэмгийлэх тушаал өгснөөс хойш Оросын цэргийн хүчин нийслэл Киев болон бусад томоохон бүс нутгийг эзлэхийг оролдож байгаа ч Барууны дэмжлэгтэй орон нутгийн эсэргүүцлийн улмаас бараг зогсонги байдалд ороод байгаа билээ.

Түүнчлэн АНУ болон Европын Холбооны тэргүүтэй хориг арга хэмжээнүүдийн улмаас Москвагийн эрх баригчид Хятадаас эдийн засгийн тусламж хүсэхэд хүрээд байгаа аж. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов өнгөрөгч ням гарагт өгсөн ярилцлагадаа "Бидний алт, валютын нөөцийн тодорхой хэсэг нь Хятадын мөнгөн тэмдэгт буюу юаниар байгаа" хэмээн тэмдэглэжээ.

Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан энэ талаар "Бээжин томоохон хэмжээний хориг арга хэмжээ авахаас зайлсхийх эсвэл Орост дэмжлэг үзүүлэх нь ноцтой үр дагаварт хүргэнэ гэдгийг бид тэдэнд шууд илэрхийлсэн. Дэлхийн аль ч улс орон Оросыг эдийн засгийн хориг арга хэмжээнээс аврах гэж оролдохыг бид зөвшөөрөхгүй" гэж онцолсон байна. Тэрээр өнөөдөр Хятадын Гадаад бодлогын дээд албан тушаалтан Ян Жечитэй уулзаж, Орос-Украины асуудлаар хэлэлцэх юм.

Украин дахь түрэмгийлэл эхлээд хоёрхон долоо хоног өнгөрсний дараа цэргийн тусламж хүсэх нь ОХУ-ын цэргийн удирдагчид одоогийн довтолгоог хэрхэн үнэлж байгааг харуулж байна. Хятадын дарга Ши Жиньпин Путиныг хэрхэн дэмжих нь тэдний харилцаа холбоог тодорхой болгож магадгүй.

Эх сурвалж: POLITICO

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
150.129.143.16

Сэтгэл зүйн дайны тэнэсэн сум шааж байна. Ядруухан улсуудыг гогдож мэднэ шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.