СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ГЕГ: "Муудсан" гэх тахианы махыг тээвэрлэсэн компанид торгууль ногдуулсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Цагаан сарын шинийн нэгний өдөр гаалиар 420 тонн тахианы муудсан мах оруулж ирсэн явдал гарсан билээ. Улаанбаатар хот дахь Гаалийн газраас өнөөдөр /2022.03.14/ Туркээс ирсэн карго ачаад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөх үеэр дээрх асуудлыг тодрууллаа. 

-Замын-Үүд дэхь хилийн боомтоор нэр бүхий аж ахуйн нэгжийн нэрээр 520 тонн ачаа /тахианы мах/ орж ирсэн. Мэргэжлийн лабораторид буюу хүнсний аюулгүй байдлын үнэлгээний лабораторид шинжлүүлэхэд тухайн бараа нь хүнсний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, улсын мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээнд оруулсан 19 шинжилгээний хариуны дээжээс цацрагийн хордол, нянгийн бохирдол зэрэг зургаан төрлийн шинжилгээ хийхэд аливаа нэгэн зөрчил, бохирдол, хорио цээрийн өвчин, хүний биед аюул учруулах ямар ч шинж тэмдэг байхгүй гэж гарсан.

Харин тахианы махыг тээвэрлэхдээ хөргүүртэй тээврийн хэрэгслээр авчрах ёстой. Хилээр орж ирэхээсээ өмнө буюу БНХАУ-ын нутаг дэвсгэрээр явахдаа тээвэрлэлтийн зарчим алдагдсан байж болзошгүй гэж иргэд гомдол гаргасан юм билээ. Иймд мэргэжлийн лабораторид барааг шинжлүүлэхэд хүнсний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан тул чөлөөт эргэлтэд буюу хэрэглээнд гаргасан. Татвар хураамж нь бүрэн төлөгдсөн.

Амьтан ургамлын гаралтай бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тээвэрлэгчид тавигддаг шаардлагыг зөрчсөн учраас тээвэрлэгч байгууллагад нь торгууль ногдуулсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.189

УСТГАЛД ОРУУЛААГҮЙ ЮМ УУ

Зочин
2 жилийн өмнө
66.181.182.13

Тэрийг пүү паа л гээд б.сан чанар нь муудсан шаардлага хангахгүй гэж байснаа гэнэт л зүгээр болцонуу ийм л гааль хяналттай б.на

Жирийн иргэн
2 жилийн өмнө
202.131.250.130

Өө за одоо зүгээр шаардлага хангасан болчихвуу? Амар юм байнадөө яанаа мхг яаж чадаж байнаа хэнд ч итгэж болохгүй болжэээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.