СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-14

🔴LIVE: Сэлэнгэ аймгийн хүчний байгууллагуудын аваргууд тодорлоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд "Тэргүүний дууч жагсаалч тасаг" шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүд тодорлоо.

Тус тэмцээнд Хилийн цэргийн 243, 101-р ангиуд, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүхийн шинжилгээний албаны хамтарсан баг, Цагдаагийн газар, Тагнуулын газрын багууд оролцлоо. 

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Б.Мөнгөнцоож:

-Удахгүй болох Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг нийт салбарынхандаа хүргэе. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын цэргийн штабаас жил бүр төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын дунд цуврал тэмцээн зохион байгуулдаг. Энэ удаад "Тэргүүний дуут жагсаалч тасаг" тэмцээнийг зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 07-ны өдрөөс цуврал тэмцээн эхэлсэн. Маргааш "Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах" тэмцээн эхэлнэ. 

2014 оноос эхлэн дээрх тэмцээнүүдийг уламжлал болгон явуулж байна. Өмнө нь "Тэргүүний дуут жагсаалч салаа" тэмцээнийг хийдэг байсан ч сүүлийн хоёр жил тар тахлаас болж тэмцээнүүд хойшилсон. Албан хаагчид маань тэмцээнээ маш их санажээ. Өрсөлдөөн өндөр байна. Өнгөрсөн 2-р сарын 28-ны өдөр удирдамж өгсөн. Өмнөхөө бодвол хоёр дахин бага хугацааны өмнө удирдамж өгсөн ч үнэхээр сайн бэлтгэлтэй орж ирж байна. 

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд:

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг хамарсан марш тактикийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Цэргийн мэргэжлийн дагуу бүх тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Өнөөдрийн тэмцээнийг аймгийн ЗДТГ болон Цэргийн штабаас зохион байгуулж байна. "Мөрдөстэй бүсгүйчүүд", "Буудлагын тэмцээн" гэх мэт цуврал тэмцээнүүд болно. Сургуулийн сурагчдын дунд мөн гар зургийн уралдаан зарласан.

Манай аймаг хилийн бүсийн аймаг учраас 2 цэргийн ангитай. Цуврал тэмцээнүүдэд цэргийн ангиудаас гадна сумдаас багууд ирж оролцож байна" гэлээ.

"Тэргүүний дуут жагсаалч тасаг" тэмцээний ялагчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зууны манлай хилчин, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит хилийн цэргийн 0243-р анги тодорлоо. Удаах байранд Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101-р анги орлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.105.186

Хүчний байгууллага гэж юу байдгын бэ, төрийн байгууллагын нэрийг зөв бичиж байгаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.