Энэ оны наймдугаар сараас эхлэн Турк улс руу зорчих иргэдийн урсгал нэмэгдсэн. Энэ хэрээр тус улсаас ирж байгаа иргэдийн ачаа бараа нэмэгдсэн. Гэвч зарим иргэдийн хувьд гаалийн татвараас зайлсхийх зорилгоор алт, монет, мөнгөн эдлэлээ мэдүүлэхгүйгээр нисэх буудлын ариун цэврийн өрөө, тавилга, эд хогшилд нуух, бусдад дамжуулах зөрчил гарч байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Сүүлийн таван сарын хугацаанд нийт 10 удаагийн зөрчил илэрсэн байна. Үүнд нийт 335.2 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 167 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Тухайлбал, энэ сарын 3-ны өдөр Истанбулаас ирсэн зорчигч Ө нь 3.6 кг алт үнэт эдлэлийг нисэх буудлын ариун цэврийн өрөөний хогийн саванд нууж бусдад дамжуулахыг завдсан байна. Уг үйлдлийг Гаалийн байгууллага илрүүлэн тогтоон, торгууль ногдуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.