Улаанбаатар хот дахь Гаалийн газраас Туркээс ирсэн карго ачаад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгсөн.
Энэ үеэр сүүлийн үед хүүхэд залуусын дунд өргөн хэрэглээ болоод байгаа электрон тамхины хэрэглээг хязгаарлах талаар гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй ажил бий эсэхийг тодрууллаа.
-Электрон тамхийг Монгол Улсын хилээр оруулж болохгүй гэсэн эрхзүйн зохицуулалт алга. Иргэн, аж ахуйн нэгж электрон тамхийг хилээр оруулж ирэхдээ Гаалийн байгууллагад мэдүүлсэн тохиолдолд хянаж шалгаад оруулна. Хүүхэд залуучуудын дунд хэрэглээ өндөр байгаа талаар иргэд шүүмжилж байгаа. ДЭМБ-аас электрон тамхийг улс орнууд аль болох хязгаарлаач гэж уриалж буй. Манай улсын ЭМЯ-аар дамжуулан Гаалийн байгууллагад зөвлөж ирсэн. Энэ бол зөвлөмжийн хэмжээний л эрхзүйн зохицуулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Албан ёсоор хориглосон заалт байхгүй.
Гаалийн бүрдүүлэлт хийгдээд явж байгаа. Одоо УИХ дээр Тамхины хяналтын тухай хуулийн төсөл боловсруулагдаад явж байгаа. Энэ төсөлд Гаалийн байгууллага саналаа хэлж буй. Утаат тамхийг бодвол электрон тамхи илүү их хор хөнөөлтэй байж болзошгүй учраас онцгой албан татвар ногдуулах, цаашилбал улсын хилээр нэвтрүүлэхгүй байх чиглэлийн саналаа өгсөн.
Одоо импортын албан татвар 5 хувь, НӨАТ 10 хувь гээд 15 хувийн татвараа аваад хилээр нэвтрүүлж байна. Жилдээ 1,3 сая орчим электрон тамхи улсын хилээр нэвтэрч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.