СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын сэтгүүлч, кино найруулагч Украинд амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украин дахь нөхцөл байдлыг сурвалжилж байсан АНУ-ын сэтгүүлч, кино найруулагч Брент Рено Оросын цэргүүдэд буудуулж, амиа алдсан тухай орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.

Энэ нь Украин дахь түрэмгийллийг сурвалжилж байсан гадаадын сэтгүүлч амиа алдсан анхны тохиолдол юм.

Шархадсан сэтгүүлчдийн нэг Хуан Арредондо болсон явдлын талаар "Бид Ирпин дэх дүрвэгсдийн дүрсийг бичихээр зэхэж байсан бөгөөд нэг хүн биднийг гүүрээр гаргаж өгөхийг санал болгосон.

50 настай Брент Рено өмнө нь Афганистан, Ирак, Гаити зэрэг оронд ажиллаж байжээ. Түүний хэвлэлийн үнэмлэх цахим орчинд тархаад байгаа бөгөөд тус үнэмлэх нь "The New York Times" сониных хэдий ч тэрээр "Time" сэтгүүлд сурвалжилга хийж байсныг хоёр агентлагийн зүгээс тэмдэглэжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.24.211

АНУ гаа өргөсөн мэдээлэл хийх гэж байсан биз

Ураан
2 жилийн өмнө
98.35.2.185

Украйны фашистууд л араас нь буудсан юм бишүү. Орос гээд худлаа мэдээлэ байж магад

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.