Хан-Уул дүүргийн 11 хороо Богд ууланд гал түймэр гарсан дуудлага 19:13 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 20 гаруй алба хаагч 4 автомашинтайгаар шуурхай ажиллаж 20:25 цагт гал түймрийг бүрэн унтраалаа. Ой, хээрийн түймрийн нэн аюултай үе эхэлж байгаа тул онцгой сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.