СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Д.Одонтунгалаг: УДШ гадны нөлөөнд автсан гэж үзэх үндэслэлтэй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаас гарсан (2022/03/09-ний өдрийн) тогтоолын талаар "Од хийморь" хуулийн фирмийн өмгөөлөгч, хуульч Д.Одонтунгалагтай ярилцсан юм. 

УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаас гарсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн үү? 

- ҮХЦ-д холбогдох эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1.10 дахь холбогдох заалт үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. ҮХЦ-ийн дунд болон их суудлын хуралдаанаар нэр бүхий өмгөөлөгчид 9 гомдол гаргасан. Гэтэл УДШ-ийн шүүгчид ҮХЦ-ийн дүгнэлт, холбогдох хууль дүрэм болон хууль дээдлэх зарчмыг зарчмыг зөрчсөн гэж үзэж буй учраас холбогдох хүмүүс энэ тухай маргаан явуулж байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна?

-ҮХЦ-ийн дүгнэлт юу гэж гардаг вэ гэхээр нэр бүхий иргэд МУ-ын үндсэн хуулийн холбогдох заалтыг үүнд нэгт, хууль дээдлэх зарчим, үндэс угсаа, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж болохгүй гэдэг.  Учир нь, эрх зүйн байдлыг нь дордуулж байна гэж үздэг. Үүнийг ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар нэр бүхий 10 иргэний гомдлыг авч үзсэн. Үүнд иргэний улс төрийн эрхийн тухай хууль, олон улсын фактыг зөрчсөн гэх дүгнэлт гарсан.

Шүүх гадны нөлөөнд автаад байна уу гэх хардлага байна. Учир нь УДШ-ийн шүүгчид хэн нэгний нөлөөнд автаад байна уу, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж харж байгаа. Эрүүгийн хууль тогтоомжид маш ноцтой гажуудал гарлаа гэж харж байна.

Тухайн гарсан тогтоолтой холбоотойгоор иргэнд учирч болох нөлөө, үр дүн нь юу байх вэ?

- Иргэн хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол мөрдөн байцаалтын шатанд яваа хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгодог.

Харин УДШ-ийн тухайн тогтоол иргэн таны халдашгүй дархан байх эрхэнд халдаж байна. Мөн УДШ-ийн шүүгч хууль дээдлэх зарчмыг зөрчиж буй үйлдэл. Үүнээс үүдэн иргэний шүүхэд итгэх итгэл байхгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчсөн энэ үйлдлийг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Эсвэл УДШ-ийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ гэж байна. Нэг ёсондоо, хуулиа дээдлэх зарчмаа мөрдөнө л гэсэн үг.

УДШ-ээс гаргасан тухайн тогтоолын ард “улс төр” байна уу?

-Шүүх гадны нөлөөнд үл автаж болно гэх зарчим байна. Энэ зарчмаараа шүүх гадны нөлөөнд автсан байна гэж үзэх үндэслэлтэй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.