СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Б.Мэргэн: УДШ-ээс гаргасан тогтоол УИХ, ҮХЦ-ээсээ ч "том" болчихоод байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан энэ сарын 9-ний өдөр болсон. Энэ хуралдаанаар нэгэн тогтоолыг гаргасан нь Үндсэн хууль болон хууль дээдлэх ёсыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болжээ. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Б.Мэргэний байр суурийг хүргэж байна.

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн:

-2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон нь хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно гэх өөрчлөлт юм. Өөрчлөлтийг тухайн хууль батлагдахаас өмнө үйлдсэн гэмт хэргүүд дээр хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал маргаан дагуулсан. Үндсэн хуулийн цэц дээр хүртэл очсон. 9-нд баталсан тогтоолоор хэрэг хэзээ үйлдэгдсэн эсэхээс үл хамаараад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа буюу мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд явж байгаа хэргүүд дээр шинэ хуулиа хэрэглэнэ. Өмнөх хуулийг ашиглахгүй гэх тогтоол юм.

Үүнийг тайлбарлахын тулд нэлээн дэлгэрэнгүй ярих нь. Ямар учиртай юм бэ гэхээр бусад хуулиудыг анзаарсан бол шинэчилсэн найруулга батлагдсан тохиолдолд хуучин хууль хүчин төгөлдөр бус болдог. Шалтгаан нь аль хуулийг хэрэглэх вэ буюу хуулийг буцаан хэрэглэдэгтэй холбоотой.

Товчхондоо, аль хууль нь эрх зүйн байдлыг сайжруулсан байна тэр хуулийг л хэрэглэдэг гэсэн үг.

Нэг ёсондоо хөөн хэлэлцэх хугацаан дээр хүртэл яг энэ байдлаар л хэрэглэнэ.

  • 2002 оны хууль үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш УДШ-ийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог.
  • Гэтэл 2017 оны хуулиар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор буюу хамгийн удаандаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

Хуулийг ингэж хэрэглэх ёстой байтал 2020 оны нэгдүгээр сарын 10-нд гаргасан тухайн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Үүгээр “хуулийг буцаан хэрэглэхгүй, эрх зүйн байдлыг дээрдүүлэх тухай ойлголт байхгүй, хэзээ үйлдэгдсэн нь хамаагүй” гэх журмын тухай хууль гарсан. Энэ бол ардчилсан эрх зүйт тогтолцоотой ямар ч улсад байдаггүй ийм асуудал.

Энэ асуудлаар 9 хуульч ҮХЦ-д хандсан. Үүнийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Энэ эрүүгийн хуульд орсон заалт боловч процессын хуулиар зохицуулагддаг харилцаа” гэсэн. Үүнээс үүдэн маргаан үүсч, ҮХЦ-ийн дунд болон их суудлаар орсон. ҮХЦ-ээс үүнийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ҮХЦ тухайн гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн байна тэр үед үйлчилж байсан хууль шүүгдэгчид ашигтай бол тухайн хуулиа баримтал гэсэн.

Энэ хугацаанд зарим шүүгч шүүгдэгчид ашигтай байдлаар хуулиа ашиглаж байсан. Гэтэл зарим шүүгч Цэцийн шийдвэр хамаагүй гэдэг байдлаар шийдээд ирсэн. Тэгэхээр адилхан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ялгаатай байдлаар шүүлгэж ирсэн байна. Хүн бүр шүүхийн өмнө тэгш байгаагүй нь харагдаж байна.

Эдгээрийг хэрхэн зохицуулах вэ гэхээр УДШ-ээс гарсан зөвлөмж байдаг. Гэтэл зөвлөмж нь албан ёсны тайлбар биш болохоор шүүгч заавал хэрэглэх үүрэг байхгүй. Энэ асуудлаар хуульч, өмгөөлөгчид хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулъя гэж байтал 3-р сарын 9-нд УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болсон.

Одоо УДШ-ийн тайлбарыг яах вэ гэхээр яаж ч чадахгүй.

Өмгөөлөгчдийн холбоонд байдаг 3000 арай хүрэхгүй өмгөөлөгч, фэйсбүүк дэх өмгөөлөгчдийн нэгдсэн группд яригдаж байгаа хэлэлцүүлгээр “Улсын дээд шүүх яагаад байна? Хууль одоо юу болох вэ, ийм Үндсэн хуультай ардчилсан улс байх хэрэгтэй юу, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээ тоодоггүй Улсын дээд шүүх байх хэрэгтэй юу” зэргээр санал бодлоо илэрхийлж байна.

1100 орчим өмгөөлөгч ардчилсан эрх зүйт тогтолцооны эсрэг үйлдэл гэдгийг хэлж байна. 1000 гаруй өмгөөлөгчөөс УДШ-ийн 25 шүүгч илүү мэдлэг боловсролтой, шударга байх уу гэдэгт эргэлзэж байна. Бүх л зүйл улс төрөөр явдаг болсон учраас энэ явдал улс төрийн ямар нэгэн хэрэгт бэлдээд байна уу. Магадгүй Хөгжлийн банктай холбоотой хэрэгт суурийг нь бэлдээд байна уу гэх хардлага ч төрж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
64.119.23.200

Угаасаа анхан шатны шүүхийн шийдвэр гартал гэдэг чинь залилан шүү хичнээн хүн ял завшлаа мэдсээр бж хогийн юм ярьдгийн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.