"Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж байна.
Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү: Банкийг татан буулгахад үндсэн гурван ажил бий. Зээл авлага төлүүлэх, банкны хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулах, үүнээс олсон орлогоор өр төлбөр барагдуулна.
"Капитал" банкийг татан буулгахад банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингээд 20 сая хүртэлх төгрөгийн барагдуулалтын хувьд 352,135 харилцагчид 44.5 тэрбум төгрөгийг барагдуулсан. Даатгагдаагүй буюу бусад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулсан.
Өнөөдрийн байдлаар 353,134 давхардсан тооны харилцагчийн 238.8 тэрбум төгрөгийн өр төлбөр, иргэн хуулийн этгээдийн харилцах хадгаламжийн 99.9 хувийнх нь хохирлыг бүрэн барагдуулсан.
Уг банканд эрх хүлээн авагч томилогдон очиход 203.1 тэрбум хөрөнгийг бүртгэлийн дүнтэй байсан. Тус банкны хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хоёр удаа шалгуулсан.
Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 91.4 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 70.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа. Хамгийн түрүүнд дээрх хоёр байгууллагын өр төлбөрийг хурдан барагдуулна.
Доор дурдсан эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, 2 санг хохиролгүй болгож хүрэлцэнэ гэнэ. Эд хөрөнгүүдийн дуудлага худалдаа нээлттэй болдог. Дараагийн дуудлага худалдаа энэ сарын 21-нд болох аж.
Капитал банкны битүүмжлэгдсэн хөрөнгөд:
Нийт 723 зээлдэгчийн 152.6 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байгаа. Үүнд ипотекийн зээл зэрэг багтаж байгаа. Нийт зээлийн 94.5 хувь чанаргүй зээл. Зарим зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон тохиолдол байна. Нас барсан иргэдийн 3.5 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй. Үүнээс цалингийн зээлтэй байж байгаад нас барсан бол хохирол барагдуулах боломжгүй. Харин барьцаа хөрөнгө байршуулсан бол тухайн барьцаа хөрөнгийг хураан авдаг. Нийт найдваргүй зээлдэгч нараас зээлээ авахын тулд ШШГЕГ-тай хамтран өр төлбөр барагдуулахаар ажиллаж байна.
Байгаа бүх хөрөнгөө зарж борлуулж, зээлээ татан авсан ч "Капитал" банкны өр төлбөр үлдэж байгаа. Түүнчлэн "Капитал" банкийг хохироосон этгээдээс хөрөнгө мөнгө орж ирсэн тохиолдол байхгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нууж зарсан хөрөнгийн талаар ярисангүй асууснгүй