СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-03-11

Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улсын нийт гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.0 (3.2%) тэрбум ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 129.3 (0.4%) сая
ам.доллароор буурсан байна.
Нийт гадаад өрийн

  • 37.0 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
  • 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх
    байна.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 (7.6%) сая ам.доллар, Төв банкных 342.1 (15.4%) сая ам.доллар, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 (1.2%) сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Харин Засгийн газрын гадаад өр 167.6 (1.9%) сая ам.доллар, бусад салбарынх 32.2 (0.4%) сая ам.доллароор буурчээ.

Засгийн газрын нийт өрийн 24.6 их наяд төгрөг буюу 90.9 хувь нь гадаад өр, 920.6 тэрбум төгрөг буюу 3.4 хувь нь дотоод өр, 876.5 тэрбум төгрөг буюу 3.2 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 673.9 тэрбум төгрөг буюу 2.5 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.