БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.10/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ "Сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай" хэмээн мэдэгдсэн.
Үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцооны энэхүү жишгээ тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудастаа тайлбарлаж, залруулга гаргасан байна. Тэрбээр,
"Сурлагын ахиц гаргаж байгаа багш өндөр цалин авна. Тодорхой үр дүн харагдахгүй байгаа багш бага цалин авна гэдэг ажлын үр дүнд суурилсан тогтолцоо хамгийн зөв хандлага, шударга жишиг тогтооно. Багшийн ажлын үнэлэмж өндөр байх ёстой. Гэхдээ хамгийн шударга зарчим бол үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо юм. Багшийн цалингийн доод жишгийг Засгийн газар баталсан. Одоо шатлалаар биш үр дүнгээр цалин нэмэгдэнэ.
Харин хэвлэлд ярилцлага өгөхдөө багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье. Алдаа гаргасан бол залруулж, буруугаа хүлээх нь ёс зүйн хүлээх ёстой үүрэг минь юм" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дүнгийн хаойноос багш нар хөөцөлддөг болох вий. Нэгэнт батлагдсан хөтөлбөрөөр зааж байгаа багшийн сайн муу гэж ялгах нь хэцүү.
Хичээл зүтгэлтэй багш оромдогч багш нарын ялгааг гаргах нь зөв
Хичээл зүтгэлтэй багш оромдогч багш нарын ялгааг гаргах нь зөв
Энэ жинхэнэ монгол царайлсан нөхөр шүү.
Хүүхдүүд дарамтанд орох юм байна л даа...багш нар өөрийгөө муу багш гэж бодохгүй...харин хүүхдүүд рүү хандаад та нараас болж бага цалин авч байна гээд л уураа гаргана
Тийм
Эгэл жирийн ажлаа сайн хийдэг хирнээ дарга нарыг долоодоггүй нь хохирох байхдаа Алдарт долоогч нар нь цалингаа нэмүүлэх нээ
Сайд аа. Суралцах орчиноо багшийн ачаалал нэг ангид 50 сурагч хичээллэж буй яг одоогын бодит байдлаа мэдэрч байж шийдвэрээ гаргаж байгаарай. Хотын хаана ч аль сургууль ачаалалаа даахгүй болоод удаж байна.. Та нар яагаад шинэ сургууль цэцэрлэг нэмэж барьж байгуулдаггүй юм бэ. Гэрээсээ хичнээн хол явж байж сургуульдаа очдог хүүхдүүд асар олон байна. Сургууль цэцэрлэг хүрэлцээ муу багшийн ачаалал их байна шүү.
Сайдын гаргасан шийдвэр зөв. Ажилдаа санаачилгагүй ханддаг, урсгалаараа явдаг, сэтгэлгүй багш нарыг муу гэхгүй өөр юу гэх вэ дээ.
Хүүхдүүдэд ирэх ачаалал дарамт шахалт ихсэж эцсийн эцэст хүүхдүүд хохирогч болж багш эцэг эхчүүдийнхээ хүчирхийлэлд өртөөд дуусах л юм байна даа. Ковидоос болж үүсч бий болсон хичээлийн хоцрогдолоо ингэж арилгана гэж байхгүй шүү.
Санаа нь зөв ш дээ!!! Улирал болгон Боловсролын үнэлгээний төвөөс түвшин тогтоох шалгалт аваад явахад тухайн багш хүүхдүүдэд юм сургаж чадаж бгаа үгүй нь харагдана! Хичээл заасан болоод явдаг багш нар их бгаа!!!! Тэд л хамгийн их эсэргүүцэж бгаа бх шүү!!! Бүх зүйлийг тэгшитгэж явна гэж юу бсийн!!! Чадвартай багш нарын далбаан дор явах гэж улайрахгүй, өөрсдийн ур чадвараа дээшлүүлээд өндрөөр үнэлүүлээд яв л даа!!!!!!
зөв шүү зарим багш нар гайгүй хүүхдээ дээш нь татаад бдаг таарууханыг нь хаядаг том албан тушаалтны хүүхдийг борчуудын хүүхдыг ялгавар үздэг зарим нь арай гэж цагаа дуусгаад явдаг янз янз бдаг
Царай хардаг багш нар бол зөндөө энийг ялангуяа захын сургуулийн багш нарт маш их анхаарах хэрэгтэй худлаа цаг алж цалин буух болохоор хэрүүл хийж явдаг асуудал бол зөндөө хичээлдээ анхаарч хүүхэд рүү чиглэнэ гэж байхгүй захын сургуулийн багш нар бол үнэндээ л зарим нь бол хүүхдээсээ ч долоондор хүмүүс байна шүү энэ др анхаарах хэрэгтэй захирал менежертээ тал засаад л овоо юм шиг яг хичээлд сууж бгаа хүүхдүүд сурсан ч юмгүй байхын байна шдээ
Үйлчилгээнл ажиллаж бгаа эмч нарийн бичиг нягтлан нярав үйлчлэгч манаач гээд хүмүүсээ яах гэж бнаа ажлын ачаалал нь багш нараас ч илүү ачаалалтай авдаг цалин нь одоо юу вэ татвараа төлөөд үнэндээ л 350,0-450,0 хооронд л авч бна шдээ ингэж болохгшй шдээ багш нар л гэхийн тэдний хамаг муухайг хийж бгаа хүмүүсийг анхаарч болдогүймуу
Нэгэнт номыг нь сонсоод ногоотой шөлийг нь уугаад багш болсон бол ялгах ёсгүй. Би чадна гээл сураал диплом хамгаалаал багшлах эрхтэй болоо биз дээ. Эмчээс ялгаагүй мэргэжил. Сайн муу эмч ч гэж байх ёсгүй. Муу эмч хүн алаал муу багш хүүхэд муу сургаал гэсэн юм байхгүй.
Ulsiin surguuli 1 angid 50 huuhed baga angi 35min dund angi 40min hicheelledeg za teheer bagsh heden min d hicheelee zaaj heden min suragchidtaigaa ajillahav ehnii eeljind achaalal deeree anhaarmaar imshig 25 huuhedtei bol nileen tulj ajillah bhshuu
Сайдын дэвшүүлсэн санаа зөв .Одоо юуг анхаарах вэ гэхээр судлагдахуун бүрийн стандартыг тогтоож өгөх хэрэгтэй.судлагдахуун бүрийн онцлогоос хамаар стандарт тогтоо.хамгийн гол нь массын сургалт,суралцагчдыг хоцрогдолгүй сургах шүү.стандартад үндэслэж цалингаа хөдөлгөж байх.жилд юм уу улиралд нэг удаа стандарт тогтоож байх хэрэгтэй юм шиг санагдаж байна
Энэ зөв шүү зарим багш нар хэцүү шүү үнэхээр хүүхдийн төлөө ажилладаг багш байхад зарим нь ажилладаггүй бий шүүдээ
Зөв шүү.үнэхээр чадвар муутай олон жил ажилласан удирдлага нь яаж ч чадахаа больсон багш нар их шүү дээ.Чаддалтай нь багшлах нь улс оронд ч хэрэгтэй шүү.
Ajildaa setgel gargadgui bagsh nar bgaa. Suragchdad baahan nomnoos yum bichuuleed ooroo utsaar orolddog bagsh nar ch bgaa al gehuu buh bagsh adilkhan bish ugaasaa
Ер нь бол орон сууцны өндөр үнэтэй барилга бариулах гэж зээл өгдөгөө больж, сургууль цэцэрлэг л бариулмаар байна. Ганц хотод толгой эргэм орон сууцны барилгууд... Ихэнхи нь банкны барьцаанд... Үүнийгээ л больчихъё л доо.
Ухаантай шүү. Багшийн цалинг өндөр болгоод багш нараа чанаржуулах хэрэгтэй. Муу багш гэж хэлсэн нь эвгүй сонсогдсон ч бас үнэн шүү.5 ангийн тоогоо бодож чадахгүй багш байдаг
bagsh nar es zvtei bx xeregtei shv zobol do vnelmj bx estoi deer biein bagsh nar dandaal xvvxedin toloo ajildag bailaa shv de
Дүнгийн хөөрөгдөл гарах нь дээ.хүүхдүүд. дарамтаданд орох вий.бодит үнэлгээ хийж дүгнэнэ гэдэг юу л болдоо... залилагчид өндөр цалин авах нь гэдгээс болгоомж хэрэгтэй.шударгаар амжилттай сургаж буй багшид нэмэгдэл өгөх нь зөв.
Жинхэнэ нүүрээ нуусан хужаа.Хоосон ам.худалч занграггүй хүн.Хийсэн юм нь огт харагддаггүй.Унаж тустал хуурна
Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарын эрх мэдлийг нэмж, хэн сайн бөгс долоосон нь өндөр цалин авч шудраг багш нар хохирох юм бна л даа. Ажлаа сайн хийж шудрага байсны төлөө шагналаар боомилуулж байсан.одоо бол цалингаараа боомилуулах болж байна даа.
Яг бор зүрхээрээ яваа хүмүүс бол боловсролын салбарынхан... тэд баяр ёслолоор яг өөрсдөө гараад л дуулчихна. Хамтлаг энэ тэр урих мөнгөгүй учраас. Уралдаан тэмцээн зохионо. Шагнал нь усны сав байх жишээтэй. Тэднийг хэн ч ивээн тэтгэдэггүй. Тэд хэнд ч гомдоллодоггүй.
Бас нэг маш их анхаарах асуудал байгаа нэг ангид мэдээж сул сурдаг тааруу хүүхэд байгаа гэтэл тэр хүүхэд маш их ад үзэгдэх талтай .Гэтэл амьдрал дээр тийм хүүхдүүдийг нийгэмд сурах тал дээр багш л анхаарч дэмжих замаар суурь боловсрол эзэмшүүлэн бэлдэх ёстой.Гэтэл ийм цалингийн байдалтай аль болох муу сурлагтай хүүхэдийг шахаж гаргах сонирхолтой болох магадлалтай.Гэтэл сайн багш тийм хүүхдүүдийг чирч амьдралд бэлдэж үeийн хүүхдүүдтэй нь хамт төгсгөж тэр хүүхдийн ирээдүйд амьдрах итгэл гэрэл өгдөг.Амьдралд тийм жишээ их Би 10 жилд сурч байхад манай ангийн багш хими биологийн хичээл ордог байсан .Манай ангийн Б үнэхээр ойлгоц удаан хоцрогдолтой тийм хүүхэд байсан тул тэр хүүхэдийг олны нүдэнд их загнаад байхгүй зөвхөн түүнд зориулсан хөнгөн даалгавар өгч урд эгнээнд суулгаад ангийн сурагчид хүртэл тэр хүүхэдтэй зөөлөн хандах улсын шалгалтын үeд хуулуулах замаар ямар ч байсан 10 анги төгссөн.Төгсөөд тэр үeийн мэргэжил сургалтын төв буюу ТМС сурч төгсөөд амьдралд өөрийгөө авч явахаар болсон байсан.Хэрэв тухайн үeд анги удирдсан багш тэр хүүхдийг дэмжиж туслаагүй бол зах зээлийн хүнд үeд магадгүй сургууль төгсөхгүй гудамжинд амьдрах хэцүү амьдрал хүлээж байсан ч юм бил үү.Тиймээс сайн багш гэдэг хүний амьдралын алсыг бодсон хүнлэг энрэнгүй багшийг хэлнэ .Ангид нэг тийм нэгээс 2 хүүхэд сургаж байгаа багшийг бас урамшуулан цалинг нэмэх сайн багш гэж үнэлэх ёстой.
Амьдралд хүн бүр матeматикч байх албагүй гэдэг шүү дээ
Багш нарын ажлын үр дүнг хүүхдийн мэдлэг чадвараар үнэлэх нь зөв боловч ямар нэгэн стандарт үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт нь маш тодорхой байх ёстой. Жишээлбэл нэг тоо боддог хүүхдийг анхаараад бусдыг нь хаяад багш цалин авахын тулд буруу дүгнэх эрсдэл хамгийн өндөр гэдгийг анхаарна биздээ. үнэлгээний шалгуур хүртээмжтэй мэдлэг болов уу
Багш нар хичээлээрээ чанартай мэдлэг олгох хүсэлгүй төлбөртэй давтлага өгнө хоцрогдол арилгана гээд байгаа нь зөв үү. Хүүхдийн төлөө зөв багш хүн төлбөр мөнгө нэхэхгүй чанартай боловсролоо олгох л үүрэгтэй баймаар юм
Энэ их хэцүү шийдвэр гаргаж байгаа хүн шүү дээ боловсролын байгууллагад багшаас өөр хүн байлгахгүй гэх шиг харья даа
Чадваргүй багш нар их байна багш нараа эхлээд мэдлэг ур чадвараар шалгалт авч тэнцсэн багш нараа ажлуулж цалин хөлсөө нэмэх хэрэгтэй компьютер асааж унтрааж чадахгүй дипломын багш нар хүүхдээд тоглож байна шүү
Сайдаа энэ 9 сургуулийн багш нартаа ахаарлаа хандуулаарай сахилгүй гэж хүүхэд их гадуурхаж бна шүү