О.Цогтгэрэл даргатай АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэх хугацаа өнөөдөр 20.00 цагт дуусгавар боллоо. Нэр дэвшигчийн бүртгэл дуусахын өмнөхөн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшихээр бүртгүүлсэн нь гэнэтийн үйл явдал боллоо.
Хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байсан УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Ерөнхийлөгч асан нэр дэвших шийдвэр гаргасан нь О.Цогтгэрэлийг нэрээ татахад хүргэсэн гэсэн яриа АН-ынхан дунд ид өрнөж байна.
Х.Баттулгаас гадна УИХ-ын гишүүн Ж.Батсуурь АН-ын даргын сунгаанд бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл, АН-ын даргад "Хоёр Бат" буюу Х.Баттулга, Ж.Батсуурь нар өрсөлдөх болоод байна. Улс төрийн туршлагатай Х.Баттулгын хувьд Ж.Батсуурийг илүүрхэнэ гэсэн таамаглал байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэд хоногийн өмнө МҮОХ-ны ерөнхийлөгчид мөн өрсөлдөхөөр бүртгүүлсэн. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын хооронд гол өрсөлдөөн болох нь тодорхой болоод байгаа.
С.Эрдэнэ даргатай АН-ынхан Д.Монголхүүг МоАХ-ны дарга болгосон боловч, хууль ёсны тамга тэмдэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хэвээр байгаа. Тэд 4 сарын 5-нд МоАХ-ны "жинхэнэ" хурлыг хийхээ мэдэгдээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жэнко оюун эрдэнийзөвлөх АНаас зайл
Ardchilal.uls ornoo ard tymnee gesen hyn byr demjih heregtei.mongol ulsiin erunhiilugch baihdaa hamgiin sain erunhiilugch baisan.shyy
Яг юу нь сайн байсныг хэлнэ үү.
Zail
Ядаж нэг хууль санаачилсныг нь санахгүйм бн байдаг бол хэнд ч хэрэггүй л юм бгаа
ЦОГТГЭРЭЛ ДҮЛЗЭНГИЙН АРД НЯМДОРЖ БАЙГАА!
Дэмжиж бгаад дампуурал амсдаг шүү тэнэг нь дэндсэн гишүүд дэмжигчидээ,муу ч гэсэн С.Эрдэнэ гэж эр хүн бн шүү
Батсуурь өрсөлдөх хэмжээнд хүрээгүй нэгдэл , аж ахуй удирдах захиргаадах аргатай хүн улс төрийн намын даргад яаж өрсөлдөж чадаж байнаа ичихгүй юмаа!!
jenko ok
Энэ хоёр чинь нэг л хүн дээ