СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австрид вакцинжуулалтын шаардлагыг цуцалжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Австри улсын 18-аас дээш насны иргэдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад зайлшгүй хамруулах журам хэрэгжиж эхлэхээс хэдхэн хоногийн өмнө тус улсын эрх баригчид энэхүү шаардлагыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Бүс нутгийн албаныхан тус хуулийг өнгөрөгч 2 дугаар сарын 16-нд танилцуулсан ч нэг сарын дараа хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан билээ.

Гэхдээ энэ шийдвэрийг гурван сарын дараа дахин хянах бөгөөд коронавирусийн шинэ хувилбар дэгдсэн тохиолдолд дахин нэвтрүүлэх боломжтойг Эрүүл мэндийн сайд Иоханнес Рауч хэлсэн байна.

Мөн тус улс нь Европын бусад орны адил коронавирусийн ихэнх хязгаарлалтаа цуцлахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.