СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-10

Төв аймгийн Зуунмод суманд электрон тамхи худалдахыг хориглолоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Төв аймгийн Зуунмод сумын хүүхдийн төлөө салбар зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийжээ.

Тус хуралдаанаар 2022 онд хийх ажлыг төлөвлөгөөгөө баталжээ. Үүнд Зуунмод хотын аж ахуйн нэгж, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн зөвлөгөөн хийх, хүүхдийн чуулган хуралдуулах, электрон тамхины худалдааг хориглох, хүүхдэд ээлтэй байгууллага шалгаруулах, сар бүр хүүхдийн аян зарлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Ташрамд дурдахад, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар электрон тамхины хэрэглээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлагатай зохицуулалтыг батлах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн. Учир нь сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ эрс ихсэж, олон нийтийн газар сул чөлөөтэй хуралдаалж байгаа нь сөрөг үр дагавар дагуулж байна гэж үзэж буй. 

Хуулийн зохицуулалт хийгдэхээс өмнө зарим орон нутгийн удирдлагууд тухайн нутаг дэвсгэрт мөрдөх дүрэм журмын хүрээнд электрон тамхи худалдаалах шийдвэрийг хориглож буй. Энэ удаад Зуунмод сумын удирдлагууд дээрх шийдвэрийг гаргажээ. 

Гаалийн байгууллагын мэдээнээс харвал 2019-2020 онд нийт 2,047 ширхэг электрон тамхи БНХАУ-аас импортлон оруулж ирсэн бол 2021 онд Камбож улсаас 1.6 сая, БНХАУ-аас нэг сая ширхэг, 11 тэрбум гаруй төгрөгийн электрон тамхи оруулж иржээ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.